16:33 2024/01/02
Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ)-ны гишүүнд Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар (УБЕГ)-ын дарга Д.Дэлгэрсайхан нэр дэвшиж байна. Түүнээс УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг энэ жилийн УИХ-ын сонгуулийн зохион байгуулалтын талаар асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: 1992 онд 95.6 хувийн ирцтэй сонгууль хийж байсан. Энэ тоо буурсаар 2016, 2020 онд 74 хувийн ирц дээр очсон. Үүнд залуучууд, гэрээт урт хугацааны ажилчдын ирц доогуур байсан.
Хот хөдөөгийн хооронд явдаг хүмүүс анхнаасаа сонгуульд орохгүй гэдгээ илэрхийлдэг. Сонгогчдын ирц бүртгэлийн асуудлаас болж сонгуульд оролцохгүй хүмүүсийн тоо ихсэж байгаа талаар олон улсын шинжээчдийн дүгнэлт байдаг.
Нэрсийн жагсаалттай холбоотой маргаан их байгаа нь иргэдийн итгэлийг алдагдуулдаг. Шилжилт хөдөлгөөн болон сонгуульд идэвхгүй байгаа хүмүүсийн ирцийг хэрхэн сэргээх вэ.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан: Сонгуулийн санал хураалт хаахаас өмнөхөн маш олон сонгогч ирдэг. Тэр үед таньж баталгаажуулах бололцоо муу бол хаалгаа хаах тохиолдол гардаг байсан.
Сонгуулийн ирцийг сайжруулахын тулд тоног төхөөрөмжөө нэмэх аргуудыг хэрэглэдэг. 1,500-аас дээш сонгогчтой хэсгүүдэд хоёр компьютер ажиллуулдаг байсан. Алслагдсан газруудад тоног төхөөрөмж хүргэж өгөх, найдвартай байдлыг хангахад төвөгтэй байсан.
Харин энэ удаагийн сонгуульд 3,000 ширхэг багцыг шинэчилж бий болгосон. Ялангуяа сонгогч ихтэй газруудад 2-3 тоног төхөөрөмж бүртгэлийн ажилтныг ажиллуулахаар болсон.
Сонгуулийн үеэр бүтээн байгуулалтын ажил явагддаг. Энэ үеэр олон газар хүмүүс байрлаж ажиллаж байдаг. Тиймээс байрлаж ажиллаж буй хүмүүс сонгуульд идэвхтэй оролцдоггүй. Заавал бүртгэлийн байгууллага, аль нэг хэсэг дээр очиж өөрийн мэдээлэлтэйгээ танилцдаг.
Тиймээс бүртгэлийн үйл ажиллагаанд зөөврийн тоног төхөөрөмж хэрэглэх юм. Тэгэхээр ирж чаддаггүй хүмүүс дээр нэрийн жагсаалтыг нь танилцуулах, сонгуульд оролцоход улсын бүртгэл талаасаа биеийн давхцуулахгүйгээр бүртгэх бололцоогоор хангагдаж байгаа. Санал авах боломжийг бүрдүүлэх зорилгоор хэсэг байгуулж байгаа учраас зохион байгуулалтыг хийснээр ирцийг сайн бүрдүүлнэ.
Байнгын оршин суух хаяг дээр нь өөр хүн бүртгэлтэй эсэхийг иргэд сайн мэддэггүй, сонгуулийн үеэр мэддэг. Тэгэхээр өөрийнх нь байнгын оршин суудаг хаяг дээр өөр хүн бүртгэлтэй эсэхийг өнөөдөр ч үзэх боломжтой болсон.
Тухайн иргэн байнгын оршин суугаа хаяг дээрх бусад иргэдийн мэдээлэлтэй танилцаад, энэ хүн байнгын оршин суугаа хаяг дээр байдаггүй талаар манай байгууллагад хандана.
Үүний даараа тухайн иргэний үл хөдлөх нь баримтаар нотлогдвол хяналтын байцаагчид хандаж бусад иргэдийг түдгэлзүүлэх эрх нь нээгдэнэ. Хэрэв бусад иргэдийг байнгын оршин суугаа хаягаас түдгэлзүүлбэл сонгууль өгөх боломжгүй болно.
15:14 2024/01/02
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол болж байна.