Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг болж өөрчлөгдсөн тул сайн дурын даатгуулагч иргэдийн шимтгэл төлөлтийн хэмжээнд дараах өөрчлөлт орно.
Өөрөөр хэлбэл, сайн дураараа нийгмийн даатгал төлдөг иргэд одооноос эхлээд хамгийн багадаа 89,100 төгрөг , хамгийн дээд тал нь 623,700 төгрөг төлөх болж байна. Хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ нь доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тооцдог.