Ардчилсан намаас өнөөдөр /2024.01.04/ ээлжит мэдээллээ хийлээ.
Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа, Ардчилсан намын шинээр томилогдсон Нарийн бичгийн дарга Н.Гансүх, Б.Батзаяа, Б.Энхдөлгөөн, Э.Энхпүрэв, С.Цэнгүүн нар оролцож Ардчилсан намын бодлого, шийдлийг танилцуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
АН-ын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж:
-Ардчилсан нам 15 дэд дарга томилсны 90 хувь нь 1980-аад оны залуус байлаа. Харин өнөөдөр шинэ оны босгон дээр удирдлагын багийн хүрээгээ намын нарийн бичгийн дарга нараараа тэлж, 1990-ээд оны залуусыг томиллоо.