Зураг дээрх хүн 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн 11:00 цагаас хойш сураггүй алга болжээ.
Тодруулбал, Шар хадны эцсийн буудалд ажиллуулдаг хүнсний дэлгүүрээ худалдагчдаа нээж өгчхөөд гарсан бөгөөд үүнээс хойш сураггүй байгаа юм. Түүний хамгийн дэлгүүрээс гараад яваа бичлэг камерт үлджээ.
Тухайн иргэн зураг дээрх хувцастайгаа яваа бөгөөд харсан, мэдсэн хүн байвал 95014040 ,95289528 дугаарт залгаж мэдээлэл өгнө үү. Ташрамд дурьдахад тэрбээр архи дарс хэрэглэдэггүй, ямар нэг суурь өвчингүй, урд өмнө гэрээсээ сураггүй алга болж байгаагүй аж.