“TasteAtlas” нэртэй хоолны дэлхийн улс орнуудын уламжлалт хоолны амт, чанар болон шилдэг ресторануудыг жагсаадаг сайт 2023 оны үнэлгээгээ гаргажээ. Тус сайт Ази тивийн орнуудыг хоолны амтаар 3-аас 5 оноо хүртэл үнэлсэн байна.
Тэгвэл Монгол 3.74 оноогоор хамгийн амт муутай хоолтой орноор шалгарчээ. “TasteAtlas” нь 2018 онд үүсгэн байгуулагдсан, хэрэглэгчийн оноонд суурилж үнэлгээ өгдөг сайт юм.
Энэ жил тус сайт нийтдээ 396,447 ширхэг үнэлгээ хэрэглэгчдээс хүлээн авснаас 273,250-г нь жинхэнэ үнэлгээ гэж үзжээ. Албаар сайн эсвэл муу оноо өгсөн үнэлгээнүүдийг ялгаад үлдсэн нь 273,250 гэсэн үг.
Тэгвэл “TasteAtlas” сайтын хэрэглэгчид өгсөн үнэлгээний дагуу дэлхийн хамгийн амттай хоолтой 10 улсыг жагсаавал:
- Итали, 4.65 оноо
- Япон, 4.65 оноо
- Грек, 4.64 оноо
- Португал, 4.61 оноо
- БНХАУ, 4.59 оноо
- Индонези, 4.57 оноо
- Мексик 4.56 оноо
- Франц, 4.55 оноо
- Испани, 4.55 оноо
- Перу, 4.54 оноо