Өнгөрсөн онд нэг ам бүлтэй өрхүүдийн нийт өрхийн тоонд эзлэх хэмжээ 42 хувь болж, түүхэн дээд хэмжээндээ хүрснийг Өмнөд Солонгосын дотоод хэргийн яам өчигдөр мэдээлжээ.
Арванхоёрдугаар сарын байдлаар нийт 23.91 сая өрх тус улсад тоологдсон нь жилийн өмнөх 23.7 саяас 0.9 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.
Үүнээс 9.93 сая нь нэг ам бүлтэй өрхүүд байжээ. Нэг жилийн өмнө энэ тоо 9.72 сая байсан юм.
Солонгосын статистикийн төв байгууллага өмнө нь нэг ам бүлтэй өрхүүдийн нийт өрхийн тоонд эзлэх хэмжээг 34 хувь гэж тооцоолсон бол дотоод хэргийн яам 42 хувь болгон огцом нэмэгдүүлжээ.
Энэ нь тооллогын аргачлалыг илүү нарийвчилсантай холбоотой гэнэ.
Тухайлбал статистикийн байгууллага тус тусдаа амьдардаг нэг гэр бүлийн гурван гишүүнийг нэг өрх гэж тоолсон бол дотоод хэргийн яам гишүүн бүрийг оршин суух хаяг дээр нь үндэслэн тоолжээ.
Энэ аргаар тоолоход өнгөрсөн онд Өмнөд Солонгосын хоёр ам бүлтэй өрхүүдийн тоо 5.86 сая болж, жилийн өмнөх 5.74 саяас бага зэрэг өссөн байна.
Ижил хугацаанд гурван ам бүлтэй өрхүүдийн тоо 4.01 саяас 4.02 сая болжээ.
Харин дөрөв болон таван ам бүлтэй өрхүүдийн тоо 3.14 саяас 743 мянгаар, 3.25 саяас 776 мянгаар нэг жилийн дотор тус тус буурсан байна.
Тус улсын хэмжээнд нэгж өрхийн ам бүлийн дундаж тоо энэ хугацаанд 2.17-оос 2.15 болж ялимгүй буурчээ.
Өмнөд Солонгосын нийт айл өрхүүдийн 44 хувь нь нийслэл Сөүл хот болон түүнийг хүрээлсэн Гёнги мужид харьяалагдаж байна.
Эх сурвалж: Yonhap News