УИХ-аас НД-ийн тухай хуульд 2018 онд оруулсан өөрчлөлтийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) 26% болсон хэдий ч иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсны улмаас төлөвлөсөн байсан 2%-ийн нэмэгдэл одоогоор нэмэгдээгүй 24% (Ажил олгогч болон ажилтны төлөх НДШ-ийн нийт хэмжээ) хэвээр байгаа юм.
Энэ онд НДШ-ийн хувь хэмжээ өөрчлөгдөөгүй ч Хөдөлмөрийн Хөлсний Доод Хэмжээ (ХХДХ) 660,000₮ болж өөрчлөгдөж байгаа.
ХХДХ нь ажилтанд олгох хамгийн бага цалингийн хэмжээг ажил олгогчид тогтоох, сайн дурын даатгуулагчийн төлөх шимтгэлийн хамгийн бага хэмжээг тогтоохоос гадна ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед зарим талаар нөлөөлөх хэм хэмжээ болох гэх мэт маш олон хуулийн заалтын хэмжигдэхүүнд ашиглагддаг.
Тухайлбал сайн дурын даатгуулагч 660,000 төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 13.5%-ийн НДШ-д сар бүр 89,100 төгрөгийг хамгийн багадаа төлдөг болж байна.
График 1: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2017-2024 онд өөрчлөгдсөн байдал
2023 болон 2024 оны хувьд НДШ-ийн хувь хэмжээ өөрчлөгдөөгүй ч 2023 оны хувьд өндөр орлоготой иргэдийн орлогод ногдуулах ХХОАТ нь 10%-иас 20% хүртэл шатлалтай болсноос гадна 2024 оны 1-р сарын 1-нээс ХХДХ нь өөрчлөгдсөн байгаагаар тооцооллыг шинэчлэн оруулав.
Та үндсэн цалингаа оруулж картанд хүлээн авах нийт цалингаа бодож татвар суутгалыг харах боломжтой.
ҮНДСЭН ЦАЛИН:
Агуулга | ӨНГӨРСӨН
2023 оны 01-12 сар |
ОДОО
2024 оны 01-12 сар |
---|---|---|
ХХДХ-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ
|
||
НДШ (%)-Хувь хүн
|
||
НДШ (%)-АО
|
||
ЦАЛИН БҮГД
|
||
НДШ-АО – Ажил олгогчоос төлөх
|
||
ҮНДСЭН ЦАЛИН-Сарын үндсэн цалин
|
||
НДШ -Хувь хүн төлөх
|
||
ХХОАТ 10%
|
||
Хөнгөлөлт – ХХОАТ-ийн хөнгөлөлт
|
||
ГАРТ ОЛГОХ
|