УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр энэ жилийн зургаадугаар сарын 28-ны өдөр болох талаар Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ноос мэдээллээ.
Харин гадаад улсад байгаа иргэдийн санал авах үйл ажиллагааг дөрвөн өдөр буюу зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна.
Өмнө нь гадаад улсад байгаа иргэдээс хоёр өдөр л санал авдаг байсан бол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчлэгдсэн найруулгаар дөрвөн өдөр болгож өөрчилсөн байна.
Гадаад улсад оршин сууж буй сонгогчдын саналыг анх 2012 оны зургаадугаар сарын 28-ны өдрөөс авч эхэлсэн бөгөөд тухайн үед 2,779 иргэн саналаа өгч байжээ.