Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн амралтыг үр дүнтэй байлгах, хүүхдийн сэтгэл зүйн эрүүл, аюулгүй байдлыг хангах бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зөвлөмж гаргажээ.
Сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 28-ныг дуустал үргэлжлэх юм.
Дэлгэцийн донтолтоос болж гарах өөрчлөлтүүд:
- Огцом ууртай болох
- Мартамхай болох
- Нойрондоо муудах
- Анхаарал тогтворгүй болох
- Зүүдэндээ ярих, босож явах
- Сэтгэл санаагаар унах, дуугаа хураах зэргээр өөрчлөлт ордог байна.
Иймд эцэг эхчүүд та бүхэн:
- Хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцах, тэдэнтэй чөлөөт цагаа хамт өнгөрүүлж, цаг гаргах
- Хүүхдийнхээ зөв үйлдлийг үргэлж сайшааж, урамшуулж байх
- Хүүхдийнхээ сонирхлыг байнга дэмжиж, сонирхлоо хөгжүүлэх боломж бололцоогоор хангах
- Хүүхдэд гэртээ тав тухтай байх боломж, бололцоо бүрдүүлэх
- Хүүхдэдээ тавих анхаарал хяналтаа сайжруулан, багштай нь байнга холбоотой байх
Эх сурвалж: Нийслэлийн Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар (НГБХЗХГ)