Улсын их хурлын ээлжит чуулган үргэлжилж байна. Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг шүүмжлэв.
Тэрбээр, Салбарын сайд нь өөрөө мөрдөн шалгах ажиллагааны, гүйцэтгэх ажлын нууц задруулдаг. Б.Энхбаяр анх сайд болохдоо шударга ёсны илд байна гэж гарч ирчихээд шударга ёсыг нухчин дардаг, том хэргүүдийг нуудаг буг чөтгөр болж хувирсан. Жишээ нь энэ хүн 20 тэрбумын хөрөнгөтэй сэтгүүлч байна гэж зарласан. Ингэхдээ баталж, нотлох эх сурвалжаа дурдаагүй. Хэрэв үнэхээр тийм байсан бол энэ мэдээллийг ямар сувгаар, хаанаас авсан гэдгээ хэлэх үүрэгтэй. Хууль хүн бүрийн өмнө тэгш үйлчлэх ёстой гэлээ.