Ардчилсан намаас пүрэв гараг бүр 11 цагаас мэдээлэл хийдэг. Өчигдрийн /2024.01.04/ 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа, Ардчилсан намын шинээр томилогдсон Нарийн бичгийн дарга Н.Гансүх, Б.Батзаяа, Б.Энхдөлгөөн, Э.Энхпүрэв, С.Цэнгүүн нар оролцож Ардчилсан намын бодлого, шийдлийг танилцуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм.
Тэгвэл Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга Саруулсайханы Цэнгүүний хэлсэн “Төрийн ордноос та бүхэнтэй мэндчилж байгаа анхны “Gen Z” үеийн төлөөлөл би байх. Манай үеийнхэн дуртай, өөрийн хүссэн зүйлээ л хийдэг. Бид анх төрөхдөө л өмчтэй айлд төрсөн, би үүнд дуртай, дургүй гээд шууд хэлчихдэг сонголт хийх эрх чөлөөт нийгэмд төрсөн үеийн төлөөлөл. Би өөрөө ажлаа хийгээд, хаана ч амьдарч чадна гэдэг өөртөө итгэлтэй залуус бол бидний үеийнхэн.
Монгол Улс маш залуу нийгэмтэй учраас энэ үе улс төрийн өөрчлөлтийг хүсэж байна. Ардчилсан нам үеийн үед маш том реформуудыг хийчихсэн. Тэгэхээр бид энэ их зоригийг гаргаж шинэ реформыг хийх болно. Хувь хүнд чиглэсэн бодлогын баримтлан ажиллах болно” гэдгээ тодотгосон юм.
Тэгвэл С.Цэнгүүн гэж хэн бэ?
Тэрбээр маркетинг, Санхүү менежментийн магистр зэрэгтэй. Чөлөөт зах зээл, хувийн өмч ба эрх чөлөөг хамгаалах чиглэлд дуу хоолойгоо өргөж Ардчилсан намын хөгжлийн бодлогын асуудалд баруун төвийн үзэл баримтлалд тулгуурлан ажиллах чиглэл баримталж байгаа юм байна.