Улсын их хурлын ээлжит чуулган /2023.01.05/ үргэлжилж байна. Чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг хэлэлцэж буй.
Энэ үеэр, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, “Банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирж болно, оруулж ч ирмээр байна. Бид цөөн хэдэн банктай, эх үүсвэр багатай, иргэд, ААН-үүд ч зээл авах төвөгтэй, авсан ч өндөр хүүтэй. Харин ч гаднын банк орж ирж өрсөлдөөнийг бий болгосноор зээл авч буй иргэд, ААН-үүдэд ашигтай. Иймээс гаднын банк оруулж ирүүлэх талаар УИХ-д би байнга л хэлсээр ирсэн, одоо хуулийн хүрээнд боломж нь нээгдсэн” гэлээ.