Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны А/365 дугаар тушаалаар 2023-2024 оны хичээлийн жилд ЕБС-д ажилладаг “Боловсролын сэтгэл зүйч”-дэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх Менторуудын сонгон шалгаруулалтыг 2023 оны 12 дугаар сард 2 удаагийн үе шаттай зохион байгуулсан.
Тус сонгон шалгаруулалтад 56 хүн оролцсоноос баримт бичиг болон ярилцлагадаа тэнцсэн 31 сэтгэл зүйч Ментор-оор ажиллах эрхтэй болсон.
Өнөөдрөөс тус Менторууд үйл ажиллагааны төлөвлөгөө болон чиглэлээ авч ажиллаж эхэлж байгаа бөгөөд уг төсөл хэрэгжсэнээр 21 аймаг, 9 дүүргийн нийт сурагч, мөн тэдний ар гэр, асран хамгаалагч, багш, ажилтан, нийт хүн амын 25%-ийн амьдралын чанарт шууд болон шууд бус эерэг нөлөөлөл үзүүлнэ