“BTS”-ийн гишүүн “RM”, “V” нар өнгөрсөн оны сүүлээр цэргийн алба хаах үүрэг хүлээсэн. Тэдний таван долоо хоногийн бэлтгэл сургуулилалт Мягмар гаригт дуусав. Хоёр гишүүн Сөүлээс өмнө зүгт 152 км зайд орших Нонсан дахь Солонгосын армийн сургалтын төвд сургалтад хамрагдан жирийн цэрэг цол хүртэж байна. Уг сургалтын үеэр байлдааны болон хими, биологи, цацрагийн хамгаалалтын анхан шатны сургуулилалтыг хийдэг.
Сургалтын төгсөлтийн ёслолын үеэр “RM”, “V” нар элит дадлагажигчийн шагнал авчээ. Уг шагналыг 200 орчим хүнээс өндөр оноотой таван хүнд олгожээ.
Хамтлагийн гишүүн “RM” цэргийн амьдралд сэтгэл ханамжтай байгаагаа ярьжээ. “Сэтгэлзүйн хүчний хичээлээр дамжуулан би Өмнөд Солонгос улсад цэргийн болон анхан шатны цэргийн сургуулилалт хэрэгтэйг сайн ойлгосон. Өнөөдөр мэргэн буудлагад суралцах шаардлага байхгүй ч би үүргээ биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийх болно. Өмнөд Солонгос улс сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд энх тайван байсан нь өвөг дээдсийн ач, олон хүний золиослол, хичээл зүтгэл гэдгийг би эргэцүүлэн бодож байна.
Солонгосын дайн эвлэрлийн гэрээгээр дууссан ч техникийн хувьд хоёр Солонгос дайтсан хэвээр байна. Хойд Солонгосын талаас байнга заналхийлэлтэй тулгарч буй тус улсын хөдөлмөрийн чадвартай бүх эрчүүд дор хаяж 18 сар цэргийн алба хаах ёстой. “BTS” хамтлагийн хувьд бүх долоон гишүүн цэргийн албаа хаахаар болсон.
Эх сурвалж: YONHAP