Дэлхийн хамгийн том, шинэ залуу загвар өмсөгчдийг олон улсад таниулах зорилготой “Elite Model Look” зохион байгуулагдаад хэдийн 40 жилийг ардаа үджээ. Тэд энэ ойн баяраараа дэлхийн өнцөг булан бүрээс дараагийн нүүр царай болгох моделио хайж, нээлттэй сонгон шалгаруулалт зарласан билээ. Уг шалгаруулалтын шилдэг 40 модель дунд Enkhju, Yondo нар шалгарсан байна.
Тодруулбал, “Чех Улсын нийслэл Прага хотод болсон Дэлхийн хамгийн алдартай шинэ загвар өмсөгчдийн тэмцээн “Elite Model Look” 40 жилийн ойгоо тэмдэглэсэн бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан 40 оролцогч Прага хотод цугларчээ. Уг шилдгүүд дунд “Enkhju, Yondo” гэсэн хоёр монгол модель багтжээ.
Шалгаруулалтад “Эмэгтэйчүүд 13-23 насны, 170 см-ээс дээш өндөртэй байх. Харин эрэгтэйчүүд 15-25 насны 183 см-ээс дээш өндөртэй байх. Мөн тухайн нөхцөл байдал хурдан хувирах чадамж” зэргийг харгалзан үзэж, шилдгүүдээ тодруулсан байна.
Шалгаруулалтын эмэгтэйчүүдийн төрөлд Мозамбик улсаас оролцсон Micklate байсан бол эрэгтэй төрөлд Итали улсаас оролцсон Imade нар тус тус тодорсон байна.