Сүхбаатар аймгийн Дарьганга суманд автомашин нь цасанд суусны улмаас дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Иргэд сумын төвөөс хөдөө гэр рүүгээ нэгдүгээр сарын 9-нд гарсан. Гэвч нэгдүгээр сарын 11-нд тухайн иргэдийн гэр бүл, саахалт айлаас нь “Ирэхгүй байна” гэсэн дуудлага мэдээлэл өгчээ. Ингээд онцгой байдлын аврагчид эрэн хайх ажиллагаа эхлүүлж, таван зорчигчоос 4 амиа алдсан, нэг нь маш хүнд байдалтай байхад нь олжээ.
Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр “Toyota Harrier” маркийн тээврийн хэрэгсэлд 42-63 насны эрэгтэй, эмэгтэй хоёр, 4-16 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд нийт 4 хүн осгосон байдалтай амь насаа алдсан байж болзошгүй гэв.
Тухайн ослын шалтгаан осгосон, угаартсан эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа аж.