Амтат шарсан тахиатай KFC брэнд ДУТУУГАА ДҮҮРГЭ компанит ажлынхаа хүрээнд сургууль орчмын явган хүний гарцыг тодруулан “ГЭРЭЛ ДҮҮРЭН ГАРЦ” ажлыг гүйцэтгэлээ.
Улаанбаатар хотын гэрэлтүүлэг муутай, харанхуй, гэр хорооллын бүс зэрэг үзэгдэх орчин муутай байршлуудаас сургуулийн бүстэй хамгийн ойр 3 өөр байршлыг “Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтэс”-тэй хамтран сонгож лед гэрлэн гарцуудыг гүйцэтгэв.
Тодруулбал:
- Баянзүрх дүүрэг, 13 хороо офицер 14 сургуулийн гарц,
- Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо Толгойтын 107 сургуулийн гарц
- Чингэлтэй дүүрэг, 2 хороо 24 сургуулийн хажуугийн замыг сонгон гүйцэтгэсэн байна.
Явган хүний гарцуудыг лед гэрлээр тодруулснаар, явган зорчигч харагдах байдлыг сайжруулах, жолоочид анхааруулах байдал нэмэгдэн цаашид гарах ослыг тоог багасна хэмээн албаныхан мэдэгдэв.
2023 онд зам тээврийн ослын улмаас 694 хүүхэд гэмтсэнээс, 379 буюу талаас илүү нь нийслэлийн нутаг дэвсгэрт осол гэмтэлд өртсөн байна. Түүнчлэн эхний есөн сарын байдлаар гэмтсэн хүүхдүүдийн 65 хувь нь явган хүний гарцаар, зам гарч байх үедээ осолд өртжээ. Судалгаанаас үзэхэд хүүхдүүд зам тээврийн осолд өртөж буй цаг нь өглөөний 7-8, оройн 17-20 цаг буюу үзэгдэх орчих хязгаарлагдмал, гэрэлтүүлэг хангалтгүй үе таарч байгаа юм.
KFC брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд явган зорчигчдодоо ялангуяа бяцхан хүүхдүүдээ аюул осолгүй зорчих боломжийг нэмж, зам тээврийн осол гарах эрсдэлийг бууруулахаар санаачилсан “ГЭРЭЛ ДҮҮРЭН ГАРЦ” үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.
KFC брэнд “ГЭРЭЛ ДҮҮРЭН ГАРЦ”-ын тоог цаашдаа ч нэмэхээр төлөвлөсөн бөгөөд, энэхүү санаачилгыг дэмжин, өөрийн хувь нэмрээ оруулахыг бусад байгууллагууддаа уриалж байна.