Монголын өвлийн аялал жуулчлалыг дэлхийд сурталчлахаар олон сая дагагчтай 8 инфлүүнсер Монголд иржээ.
Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сард Монголд ирж аялал жуулчлалыг сурталчилсан Дэлхийн хамгийн олон сая дагагчтай NAS DAILY-гийн студийн олон сая дагагч бүхий Япон, Солонгос, Хонг Конг инфлүүнсерүүд “Монголын өвлийн нутгийг үзүүлье” уриатайгаар мэдээлэл, сурталчилгааг бэлтгэхээр иржээ.
Тэднийг Булган аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнэ угтан авч, Орхон-Булган аймгийг зорьж аян замдаа гарчээ.
Ташрамд дурьдахад, сошиал медиад инфлүүнсерүүдийг дараах байдлаар ангилна. Нано буюу 1000-10,000 дагагчтай, микро буюу 10,000-100,000 дагагчтай, дунд зэргийн буюу 100,000-500,000 дагагчтай, макро буюу 500,000-1 сая дагагчтай, мега буюу 1 саяас дээш дагагчтай.
Тэгэхээр энэ удаад Азийн мега зэрэглэлийн нөлөөлөгчид Монголын өвлийг дэлхийд сурталчлах нь.