Та таньдаг “Netflix” аккаунтыг ашигладаг уу? Эсвэл найзтайгаа дундаа нэг аккаунт төлж үздэг үү? Өнгөрсөн жилийн эхээр “Netflix” компани аккаунтын нууц үг хуваалцах явдалтай тэмцэхээ мэдэгдсэн.
Энэ шийдвэр нь интернэт дээр ихээхэн шүүмжлэл дагуулж, олон хүн “Netflix”-ийн аккаунтаа цуцлах гэж байгаа мэт харагдсан билээ. Тэгвэл нууц үг хуваалцахыг хориглосноороо тус компани хожиж байгаа аж. Ийм алхам хийснээр олон сая хэрэглэгч үйлчилгээгээ цуцална гэж маш олон хүн таамаглаж байсан юм.
Тэгтэл 2023 оны сүүлийн улиралд “Netflix” 13.1 сая шинэ үйлчлүүлэгчтэй болсон байна. Энэ нь 2020 оноос хойших аль ч улиралд бүртгэгдээгүй өндөр үзүүлэлт юм. “Netflix” компани цаашид өсөлт үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа тул үйлчилгээний үнээ өсгөх төлөвлөгөөтэй байгаа хэмээжээ.
Тус компани 2023 онд 33.7 тэрбум ам.долларын орлого олсон нь 2022 оныхоос 6 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин өнгөрсөн жилийн цэвэр ашиг 5.4 тэрбум ам.долларт хүрч 2022 оныхоос 20 хувиар өссөн байна.
Эх сурвалж: BBC