Өнгөрсөн жилийн зун нээлтээ хийсэн “Oppenheimer” уран сайхны кино Алтан бөмбөрцөг болон Их Британийн кино наадамд олон ч төрөлд нэр дэвшиж, олон ч шагнал хүртсэн.
Тэгвэл АНУ-ын Дэлгэцийн жүжигчдийн холбооны шагнал гардуулах 30 дахь ёслол (SAG Awards) бямба гарагт болсон байна. Тус наадмаас “Oppenheimer” дээд шагнал хүртэж, дүр бүтээсэн жүжигчид нь мөн шагнал авчээ.
Дэлгэцийн жүжигчдийн холбоо болон Алтан бөмбөрцгөөс шагнал авсан уран бүтээлүүд ер нь Оскарын наадамд амжилттай байдаг түүхтэй. Тэгвэл “Oppenheimer” бямба гарагт бослон “SAG Awards”-аас шилдэг киноны шагналыг хүртсэн байна.
Тус кинонд Роберт Ж.Оппенхаймерийн дүрийг бүтээсэн Килиан Мюрфи Шилдэг эрэгтэй гол жүжигчний шагналыг авсан бол Льюис Страуссын дүрийг бүтээсэн Роберт Дауны Жуниор Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчний шагналыг хүртжээ. Ингэснээр “Oppenheimer” шагнал гардуулах ёслолуудад нийтдээ 547 төрөлд нэр дэвшиж, 289 шагнал авлаа.
Эх сурвалж: CBS News