• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 6 | Баасан
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

“The MongolZ” дараагийн “бай” Бразилын “paiN” болох уу?

2024-03-22
Спорт
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах
Цахим спортын “CS2”-ийн анхны Мэйжор тэмцээн Данийн Копенхаген хотноо үргэлжилж байна. Нийт 1.25 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний хасагдах шат өчигдөр/2024.03.21/ эхэлж, дэлхийн шилдэг 16 баг эхний тоглолтуудаа хийлээ. Ази, Номхон далайн цор ганц төлөөлөл болсон Монголын “The MongolZ” баг хасагдах шатны эхний өдөр хоёр тоглов. Эхлээд дэлхийн чансааны зургадугаарт эрэмбэтэй, 2021 оны Стокхольмын Мэйжорын аварга, Украины алдарт “NaVi” багийн эсрэг учраа таарч, 13-10 гэсэн харьцаатай хожигджээ. “Mirage” дээр болсон тоглолтод “NaVi” багаараа тун сайн тоглолтыг үзүүлж, “jL”, “b1t”, “w0nderful” нар онцгойрсон. Харин “The MongolZ”-оос багийн ахлагч “bLitz” тэгш тоглолтыг толилуулав.

Ийнхүү 0-1 гэсэн амжилттай болсон Монголын багийн дараагийн өрсөлдөгч нь 2023 оны Парисын Мэйжорын аварга, дэлхийн шилдгүүдийн нэг, Францын “Vitality” баг байлаа. Өнөө цагийн “CS”-ийн гоц авьяастнуудын нэг “ZywOo” тэргүүтэй тус баг эхний тоглолтдоо Туркийн “Eternal Fire” багт 10-13 гэсэн харьцаатай хожигдож, улмаар “The MongolZ”-той учраа таарав. Хоёр багийн тоглолт “Nuke” дээр болсон бөгөөд эхний хагаст “The MongolZ” 7-5 гэсэн харьцаатай илүүрхсэн ч хоёрдугаар хагаст “Vitality” тактик, туршлага зааж, 13-9 гэсэн харьцаатай хожжээ.

Ийнхүү “The MongolZ” нээлтийн шаттай адил 0-2 гэсэн амжилттай, тааруу эхлэлийг тавилаа. Гэхдээ Монголын баг хэдийнэ дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөөн үзүүлж, амаргүй өрсөлдөгч гэдгээ харуулж байна. Гагцхүү жижиг алдаанууд, тактикийн тоглолтууд л тоглолтын хэмнэлийг өөрчилж, эсрэг багт нь боломж болов. Одоо тэдэнд хожигдох эрх үгүй.

Өнөөдөр 22.00 цагаас “The MongolZ” Мэйжорыг цааш үргэлжлүүлэх эсэх чухал тоглолтыг Бразилын “paiN” багийн эсрэг хийнэ. Хожигдсон нь гэртээ харих бол хожсон нь дахин нэг тоглолтыг хийх болно. “paiN” багийн тухайд өчигдөр АНУ-ын “Complexity” болон Оросын “Virtus.pro” багуудад хожигдож, 0-2 гэсэн амжилттай болжээ. Харин тэд нээлтийн шатанд “Apeks”, “Ence”, “SAW” багуудыг хожиж, хасагдах шатанд шалгарчээ.

Хоёр баг өмнө нь учраа таарч байгаагүй.

“The MongolZ”-ийн хувьд Бразилын багуудын эсрэг 7-1 гэсэн сүрдэм үзүүлэлттэй явна. Зөвхөн “Imperial” баг “IHC Esports” гэх нэртэй байхад нь 2022 оны Мэйжорт 2-1 гэсэн харьцаатай хожсон түүхтэй.

Саяхан “The MongolZ”-д хожигдсон Бразилын “Legacy” багийн ахлагч NEKIZ буюу Габриель Шенато “HLTV”-д өгсөн ярилцлагадаа “Бразилчууд биднийг “The MongolZ”-ийг хожно гэж бодож байсан байх. Гэхдээ тэд үргэлж Бразилын багуудтай тоглодог, тэднийг сүйрүүлдэг. Тэгэхээр дарамт нэг их биш ч гэсэн бага зэрэг байсан. Бид үнэхээр итгэлтэй байсан. Харамсалтай нь, Мэйжорт гаргаж болохгүй алдаа гаргалаа” гэжээ.

Өмнөх мэдээ

“Нийслэлийн усны хангамжийг нэмэх нь эдийн засгийн өсөлтийг дэмжих чухал хөрөнгө оруулалт”

Дараагийн мэдээ

Нүхэн жорлонгийн судалгаанд биш нүүрлэх аюулд мөнгө тусга!

ХолбоотойМэдээ

Спорт

Засмал замын дугуйн улирлын нээлтийн тэмцээн боллоо

2025-04-16
Спорт

Г.Анхбаяр: Айлын эрх хүүхэд байсан намайг дугуйн спорт эр зориг, тэсвэр хатуужилтай эр хүн болгосон

2025-02-27
Онцлох мэдээ

Холбоодын нэгдсэн УАШТ-ийг 1XBet Charity fund ивээн тэтгэж оролцож бай

2025-01-16
Дараагийн мэдээ

Нүхэн жорлонгийн судалгаанд биш нүүрлэх аюулд мөнгө тусга!

АН салбар, холбоод, ТББ-ын саналыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    37 хуваалцсан
    Хуваалцах 15 Жиргэх 9

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.