Дэлхийн аяллын хамгийн гайхалтай, шилдэг маршрутыг тодруулдаг “Tripadvisor” сайт 2024 онд хамгийн олон жуулчдыг татах орнуудын жагсаалтыг гаргажээ. Ингэхдээ, улс орнуудын шилдэг зочид буудал, сонирхолтой газар, хийж болох зүйлс зэргээр нь “Travellers’s’ Choice Best of the Best” хэмээн гаргажээ.
Энэхүү жагсаалтын нэгдүгээрт Токио хот орсон бол хоёрдугаарт Солонгосын Сөүл хот багтсан байна.
Tripadvisor-ийн 2024 онд аялах шилдэг улсууд:
-Япон, Токио хот–
Токио хот нь Япон улсын нийслэл бөгөөд, 47 мужийн нэг юм. Дэлхийн хамгийн их хүн амтай хотуудын тоонд ордог бөгөөд хүн амын тоо нь 14 саяыг даваад байна. Токио нь эдийн засгаараа дэлхийд Нью-Йорк хотын дараа хоёрдугаарт ордог. Дэлхийн өндөр хөгжилтэй Япон орон, тэр дундаа Токио хотоор аялан, түүхийн дурсгалт газрууд, техник технологийн дэвшил, Япон үндэстний зан заншил, бие биеэ хүндэтгэх, эх орноо хайрлах соёл уламжлалтай танилцах болно.
-Өмнөд Солонгос, Сөүл хот
Солонгос Улс бидэнд кино уран бүтээл, к-поп салбараараа танил болсон билээ. Цуврал киног нь үзээд очиж үзэхийг хүсдэг залуучууд цөөнгүй. Хэрэв та Солонгос улсаар аялах хүсэлтэй бол Намсан цамхаг, Намсан цамхаг, Намсан цамхаг, Жэжү арал зэрэг олон сонирхолтой газруудыг үзэх боломжтой.
-Вьетнам, Халонг
Вьетнам улсын 1000 жилийн түүхт Ханой хот, Тэнгэрийн луу бууж заларсан Халонг бэй булан, орчин цагийн зугаа цэнгэл, үзвэр үйлчилгээ цогцолсон Нячанг хотоор аялж, хямд үнэтэй брэнд дэлгүүр, Вьетнамын соёл урлаг, өв уламжлалтай танилцан, Лувак кофег амтлан, алдарт усан дээрх хүүхэлдэйн жүжиг үзэн, үзэсгэлэнт далайн эргээр зугаалан амралтаа мартагдахааргүй өнгөрөөх боломжтой.
-Филиппин, Палаван арал
Жилд 2 сая гаруй гадаадын аялагч жуулчид татдаг, үзэсгэлэнт жижиг шүрэн арлууд болон цагаан элстэй наран шарлагын газруудаараа алдартай. Сэбү арлын ойролцоо Геологийн өвөрмөц тогтоц бүхий Шоколадан толгод, Дэлхий дээрх сармагчний төрлийн хамгийн жижиг амьтан болох Тарсиа бичээрээ алдартай билээ.
-Вьетнам,Сапа
Лао Кай мужид байрлах Сапа хөндий нь сэтгэл татам гайхамшгийн газар болж хувирдаг. Дэнжтэй цагаан будааны талбайнууд тарихад бэлэн байх үед ногоон, алтны сүүдэрт гялалзаж, гайхалтай сайхан ландшафтыг бүрдүүлнэ. Тус улсад Фансипан уул, Муур муурын тосгон, Сапа чулуун сүм зэрэг сонирхолтой газар байдаг.
-Колумб, Богота
Колумби улсад аялахад хамгийн тохиромжтой, үзэсгэлэнтэй, маш хүртээмжтэй хотууд нь Богота хот юм.
-Тайланд, Паттайя
782 оноос баригдаж эхэлсэн, Тайландын уламжлалт шовгор оройт загварын уран барилга болон Европын баганат барилгын хэв шинжийг хослуулан барьж өрнө дорнын соёлыг зэрэг агуулсан эзэн хааны ордон Их Ордон (Grand Palace) болон эзэн хааны шүтээн – Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha) байдаг. Мөн 76 давхарт шилэн ханатай олон үндэстний хоолны ресторанд зэрэг байдаг.
-Коста Рика, Алажуэла
Коста Рика бол хайрын хот юм. Энэхүү хотод олон аялагчдыг гайхшируулж чадахуйц архитектур, түүхт газар, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн улс юм. Тиймдээ ч хүмүүс уг газрыг аялахад тохиромжтой газраар сонгожээ.
-Камбож, Пномпень
Пномпень нь Камбожийн өмнөд хэсэгт байрладаг бөгөөд Кандал мужаар бүрэн хүрээлэгдсэн байдаг. Пномпень нь хуурай, борооны улиралтай халуун орны муссон уур амьсгалтай . Ват Пном хийд, Псар Тмэйгийн шар зах зэрэг түүхэн дурсгалт газруудтай.
-Малайз, Куала Лумпур
Куала Лумпур бол Малайзын соёл, санхүү, эдийн засгийн төв юм. Түүнчлэн Малайзын парламент байрладаг бөгөөд Ян Ди-Пертуан Агонгын албан ёсны өргөө, Истана Негара байрладаг.
Куала Лумпур бол Малайзын хойгийн баруун төв эрэг дээр орших Селангор муж улсын нутаг дэвсгэрт багтсан Малайзын холбооны гурван нутаг дэвсгэрийн нэг юм. 1990-ээд оноос хойш энэ хотод олон улсын спорт, улс төр, соёлын олон арга хэмжээг зохион байгуулж ирсэн бөгөөд 1998 оны Хамтын нөхөрлөлийн орнуудын наадам, 2017 оны Зүүн Өмнөд Азийн наадам зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагджээ. Куала-Лумпур нь сүүлийн хэдэн арван жилд хурдацтай хөгжиж, дэлхийн хамгийн өндөр хоёр ихэр байшин болох Petronas Towers-ийг барьснаас хойш энэ нь Малайзын бэлгэдэл болжээ. Тийм ч учраас хүмүүс аялаж зугаалахад хамгийн шилдэг цэгийн нэгээр сонгосон байна.