• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 8 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

WADA Монголын талаар хэлэлцээгүй ч Анголд хатуу шийтгэл оноов

2024-02-19
Спорт
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

“WADA” буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн төлөөлөгчид өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсад айлчилж, Монголд допингийн эсрэг үйл ажиллагаа хэрхэн өрнөж байгаа талаар шалгаж, нэн ноцтой, заавал биелүүлэх шаардлагын зургаан үзүүлэлтийг хангаагүй байна гэх дүгнэлт гаргасан билээ. Улмаар WADA-ийн CRC буюу Хяналтын хорооны зүгээс Монголын асуудлыг зөвлөлдөх хуралдаанаараа хэлэлцэж, зөрчлөө арилгах дөрвөн сарын хугацаа өгсөн нь өнгөрсөн нэгдүгээр сард дууссан.

Хэрэв заасан хугацаанд зөрчлөө засахгүй бол Монгол Улсын баг тамирчид ирэх 2024 оны Парисын олимпод цагаан туган дор оролцох эрсдэлтэй байсан билээ.

Тэгвэл WADA-ийн СRC-ийн 2024 оны анхны хурал хоёрдугаар сарын 8-9-ний өдрүүдэд виртуалаар болжээ. Тус хурлаар ирэх гуравдугаар сарын 11-ны өдөр болох WADA-ийн гүйцэтгэх хороонд тайлагнах ажлууд болон Ангол, Камбож, Филиппин, Тунис, Орос, Нигери, Өмнөд Африк, Украин, Венесуэлийн үндэсний олимпийн хорооны асуудлууд, Олон улсын фитнесс, бодибилдингийн холбооны шаардлага хангаагүй гарын үсэг зурагч талуудын талаар хэлэлцжээ. Өөрөөр хэлбэл, Монголын талаар авч хэлэлцсэнгүй.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ч 2023 оны сүүлээр хийсэн мэдэгдэлдээ “2024 оны Парисын олимпод манай улс цагаан тугийн дор оролцох эрсдэлээс гарлаа. Энэ оны есдүгээр сарын 22-нд дэлхийн допингийн эсрэг байгууллагын гүйцэтгэх хорооны хурлаас Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад тавьсан шаардлагуудыг биелүүлэх дөрвөн сарын хугацаа өгсөн. Тэгвэл Засгийн газраас ажлын хэсэг гарч Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын удирдлага, үйл ажиллагаанд тулгарч байсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэж ажилласны үр дүнд шаардлагуудыг гурван сарын хугацаанд бүрэн биелүүллээ. Тус байгууллагын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн таван хүнээс бүрддэг байсныг олон талын төлөөлөл бүхий 13 хүнтэй болгож өргөжүүлсэн нь допингийн эсрэг үйл ажиллагаа ил тод байх боломжийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл удирдах зөвлөл нэрийн дор тулгамдсан асуудлуудыг бугшруулах, олимпод цагаан тугийн дор Монголын тамирчид оролцох эрсдэлтэй болох зэрэг ноцтой үр дагавруудыг дахин гаргахгүй байхад чухал нөлөөтэй. Ийнхүү ирэх Парисын олимпын наадамд Монгол Улс төрийн далбаан дороо оролцож, тамирчид хурд, хүч, чадвараа сорих болно” гэж байв.

WADA-ийн CRC-ийн зүгээс Нигери, Венесуэлийн үндэсний допингийн эсрэг байгууллагуудыг WADA-ийн кодыг дагаж мөрдөөгүй гэж буруутгаж байгаа аж. Нигерийн үндэсний допинийн эсрэг байгууллага 2022 оны төгсгөлд баталсан допингийн эсрэг хөтөлбөртөө хэд хэдэн чухал шаардлагуудыг тусгаагүй байсан бол Венесуэлийнх чухал шаардлагуудыг биелүүлээгүй гэнэ. Улмаар Нигери, Венесуэлийн допингийн эсрэг байгууллагууд санал нийлэхгүй байгаагаа мэдэгдэж, дээрх хоёр хэрэг хоёрдугаар сарын 9-ний өдөр Спортын арбитрын шүүх рүү шилжжээ.

Мөн Анголын үндэсний олимпийн хороо нь дэлхийн допингийн эсрэг кодын 2021 оны шинэчилсэн хувилбарыг өөрийн улсын хууль дүрмэндээ нийцүүлээгүй асуудал үүссэн бол Филиппиний үндэсний допингийн эсрэг агентлаг өмнөх ноцтой зөрчлүүдээ шийдвэрлээгүй байгаа гэв.

Анголын үндэсний олимпийн хороо нь давхар үндэсний допингийн эсрэг агентлагийнхаа үүргийг гүйцэтгэдэг.

Ийнхүү дөрвөн сарын хугацаанд алдаагаа засч сайжруулаагүй Анголын үндэсний олимпийн хороо дараах шийтгэлийг хүртжээ. Тухайлбал, WADA-ийн ямар ч зөвлөл, хорооны гишүүнээр элсэхгүй, тус улсад WADA-ийн ямар ч арга хэмжээ зохион байгуулагдахгүй, WADA-ийн хөтөлбөрт хамрагдахгүй, WADA-аас санхүүгийн дэмжлэг авахгүй гэсэн шийтгэлийг тус улсад хүртээжээ. Мөн Анголын үндэсний олимпийн хороог гишүүнчлэлээ сэргээх хүртэл спортын томоохон арга хэмжээ зохион байгуулах эрхийг нь хязгаарлаж, баг тамирчдыг нь олон улсын тэмцээнд оролцвол туг, далбаа, төрийн дууллаа ашиглах эрхгүй болгов. Харин Филиппинийн зүгээс эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж, хэрэг нь спортын арбитрын шүүх рүү шилжжээ.

Ерөнхийдөө Монголын хүртэх эрсдэлтэй байсан шийтгэлийг Ангол хүртлээ.

Өмнөх мэдээ

Намууд ирэх сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө гаргана

Дараагийн мэдээ

Кремль Хар тэнгисийн флотын командлагчаа чимээгүйхэн халав

ХолбоотойМэдээ

Спорт

Засмал замын дугуйн улирлын нээлтийн тэмцээн боллоо

2025-04-16
Спорт

Г.Анхбаяр: Айлын эрх хүүхэд байсан намайг дугуйн спорт эр зориг, тэсвэр хатуужилтай эр хүн болгосон

2025-02-27
Онцлох мэдээ

Холбоодын нэгдсэн УАШТ-ийг 1XBet Charity fund ивээн тэтгэж оролцож бай

2025-01-16
Дараагийн мэдээ

Кремль Хар тэнгисийн флотын командлагчаа чимээгүйхэн халав

Зэвсэгт хүчнийхэн өвөлжилт хүндэрсэн 3 аймагт ажиллаж эхэллээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    43 хуваалцсан
    Хуваалцах 17 Жиргэх 11

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.