Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ)-ийн 650 гаруй ажилтан, албан хаагчид цалин урамшууллаа авч чадахгүй байгаа талаарх бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн.
Асуудлын учрыг тодруулбал, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс захирал А.Бүрэнбаатарын ажил үүргийн гэрээг цуцлах шийдвэрийг гаргаж, оронд үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Гомбожавыг томилсон байдаг.
Гэвч А.Бүрэнбаатар нь тамга тэмдгээ өгөхгүй, гарын үсгийн эрхээ шилжүүлэхгүй байгаа учраас түр орлон гүйцэтгэгч гарын үсгээ Сангийн Яаманд баталгаажуулж чадахгүй байгаа.
Уг асуудлаас болж ажилчдын цалингийн гүйлгээг хийж болохгүй байгаа аж.