Нийслэлийн Нийтийн тээврийн газраас автобусны үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалтыг хийж байна. Уг шалгалтыг Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагчид, хяналт шалгалтын шалгагчид хамтран хийж байгаа аж.
Шалгалтаар гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл буюу нэг сарын хугацаанд бэлэн мөнгөөр зорчиж буй 12,219 зөрчил илрүүлжээ. Мөн картын үлдэгдэл хүрэлцэхгүй хэрнээ автобусаар үнэгүй зорчсон 7635 тохиолдол байна. Шалгалтаар нийт 19,854 зөрчил илэрчээ.
Энэхүү хамтарсан шалгалтыг гол төлөв өглөө, ажил эхлэх цагаар хийж байгаа учир “Цагаа олсонгүй”, “Ажлын цагаас хоцроолоо” хэмээн шүүмжилж буй иргэд цөөнгүй байгаа учраас энэ хяналт шалгалт нь зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавьж, хууль дүрэм таниулах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, нийтийн тээврийн салбарт орлого нэмэгдүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулахад чиглэж байгаа юм шүү. Иймд иргэд та бүхэн нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлж, смарт картаа хэрэглэж хэвшээрэй” гэдгийг холбогдох албаныхан тайлбарлаж байна.