• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 7 сар 14 | Даваа
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Айлуудад түрээсийн байрны 2.2-3.2 сая төгрөг олгожээ

2024-02-15
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Газ дэлбэрсний улмаас гал түймэрт өртсөн 60 айлын орон сууцны оршин суугчид Баянзүрх дүүрэгт байрлах “Интернэйшнл” зочид буудалд түр байрлаж байсан. Нийслэлээс түрээсийн байр хөлслөх санхүүжилтийг нь шийдэж өгснөөр иргэд түрээсийн байранд амьдарч байна гэдгийг оршин суугчдын төлөөлөл мэдээллээ.

Оршин суугчдын хувьд нэгдүгээр сарын 24-нөөс тус зочид буудалд байрлаж эхэлсэн.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг энэ талаар мэдээлэхдээ “Иргэд түрээсийн байраа өөрсдөө олох юм. Нийслэлийн зүгээс төлбөрөө төлөх нөхцөлийг нь бүрдүүлж өгч байгаа. Энэ хүрээнд 1-3 өрөө, тавилгатай байр түрээслэх сарын 2,200,000-3,250,000 төгрөгийг энэ оны есдүгээр сарын 20-н хүртэл байхаар тооцон олгож байна. Гарсан зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ” гэдэг хариултыг өгч байв.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчимд гарсан газын дэлбэрэлтийн улмаас таван хүн нас барж, 10 гаруй хүн түлэгдэж, 100 орчим айл эд хөрөнгөөрөө хохироод буй. Тэгвэл тус ослын нэгдсэн дүгнэлт ирэх сарын 15-ны дотор гарах юм байна.

Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар цагдаа, прокурор ажиллаж байгаа бол хохирлын үнэлгээг гаргахаар тусгай баг ажиллаж байгаа аж.

Нийт найман төрлийн үзлэг, хэмжилтийг хийжээ. Тухайлбал, галд Дүнжингаравын уулзварт байрлах таван обьект өртсөн. Эдгээрийн нарийвчлалтай дүгнэлт ирэх сарын 1-нд гарах юм байна. Мөн нийт хохирлын хэмжээ, сэргээн засварлах зардлыг Барилга хөгжлийн төвөөс гаргана гэдгийг албаныхан мэдээлсэн. Харин нэгдсэн дүгнэлтийг гуравдугаар сарын 15-ны дотор гаргаж танилцуулах юм байна.

Гал түймэрт хохирсон иргэдэд хууль зүйн тусламж үзүүлж буй хуульч О.Батхүүгээс зарим зүйлийг тодруулахад “Гал түймэрт өртсөн 60 айлын орон сууцны 37 айл нь ипотекийн зээлтэй буюу даатгалд хамрагдсан байх ёстойгоос 30 нь даатгалын гэрээтэй байна. Бусад мөнгө төгрөгөөрөө байраа худалдаж авсан иргэд огт даатгалгүй байгаа. Иргэдийн хувьд даатгалтай, даатгалгүй хохирлоо төлүүлнэ. Даатгалтай хүмүүс нь даатгалаасаа мөнгөө авах бол даатгалгүй хүмүүс нь осол аваар хийсэн, шүүхээс гэм буруутайг нь тогтоосон хүнээс хохирлоо нэхэмжилж авна.

Одоо оршин суугчдын хохирлыг тогтоож, байранд нь үнэлгээ хийж байгаа юм билээ. Тэнд хүн амьдарч болох юм уу, орон сууцыг засахаар бол алийг нь засах вэ гээд. Айлууд байрныхаа м.кв-ын үнэлгээг хийлгэж, гаргуулах гэж байна.

Ер нь ипотекийн зээлтэй иргэд л албан хүчээр даатгал хийлгэсэн байгаа юм. Хамгийн эхэнд хохирлынхоо үнэлгээг мэргэжлийн компаниар тогтоолгох нь чухал. Даатгалтай айлууд нь гэхэд зөвхөн байраа даатгаж, гэр доторх тавилгаа даатгаагүй. Тиймээс даатгалтай айлууд ч гэсэн гэр доторх эд хөрөнгөө үнэлүүлэх шаардлагатай болж байна” гэдгийг онцолж байв.

Өмнөх мэдээ

“Стандартаа зөрчсөний улмаас шатахууны агуулахад гал гарсан гэж тогтоосон”

Дараагийн мэдээ

АТГ: Азын дугаараас 12.7 тэрбумыг Хүүхдийн төлөө санд төвлөрүүлжээ

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

АТГ: Азын дугаараас 12.7 тэрбумыг Хүүхдийн төлөө санд төвлөрүүлжээ

"Super Bowl"-ын парадын үеэр буудалцаан болж, 1 хүн нас барав

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

“АВТОТЭЭВЭРЧДИЙН УЛСЫН III ЗӨВЛӨГӨӨН” ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

2025-06-25

2025-06-25

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.