АНУ-ын Небраска мужийн Омаха хотын төвөөс 100 орчим км монгол гэр хотхонтой нэгэн эдлэн байдаг бөгөөд нэг том, 10 дагуул жижиг гэрийг монголдоо урлаж тийш хүргэжээ.
Том гэр нь 24 ханатай, 290 уньтай, ханын эрсний өндөр 2м 80см, унины урт 7м 60см, тоононы диаметр нь 5 м 60см бөгөөд 4 баганатай, 4 зүгт харсан 4 хаалгатай. Харин 10 дагуул жижиг гэр 4 ханат аж.
Уг гэр хотхоныг “Сэлнэн” компанийг Д.Дамсрайсэлнэн урлажээ. Эл төсөл хүрээ маягийн суурин амьдралын хэв маягийг харуулсан хэлбэр агуулга бүхий гэр хотхон гэдэг утгаараа АНУ-даа анхдагч гэж нэрлэж болно.