АНУ-ын Үндэсний цаг уурын албаны мэдээлснээр Пенсильвани, Коннектикут мужийн зарим хэсэгт 38.1 см хүртэл цас тогтжээ. Харин Нью-Йоркийн төв цэцэрлэгт хүрээлэнд 7.6 см цас орсон нь 2022 оноос хойш тус хотод хамгийн их хэмжээгээр цас орсон тохиолдол болсон байна.
Түүнчлэн шуурганы улмаас Нью Жерси мужийн цагдаагийн газарт зам тээврийн 440 гаруй ослын дуудлага бүртгэгдэж, Пенсильвани мужид 145,000 гаруй, Нью Жерси мужид хэдэн мянга гаруй өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан тасарсан байна. Харамсалтай нь мягмар гарагт орон нутгийн цагаар өглөөний 08.00 цагийн үед Пенсильвани мужид цасны мотоцикль жолоодож явсан нэг хүн цахилгааны шугам мөргөж амиа алджээ.
Эх сурвалж: Sky News