Улс төрд нөлөө бүхий этгээд “Х”-ийн орлогын дүн 10 дахин өссөн, мал аж ахуйн үнийн дүнг хэт өсгөж мэдүүлсэн, 177 ба 155 м.кв амины сууцууд, орон сууц нэг, газар долоо, өндөр өртөгтэй байгууламж нь хууль ёсны орлогоор бий болсон нь нотлогдохгүй байна.
Мөн их хэмжээний зээл төлж барагдуулсан ч хууль ёсны орлогоор төлөх үндэслэлгүй, хэрэглээний зардал, өндөр дүнтэй худалдан авалтын эх үүсвэр нь цалин, аж ахуйн үйл ажиллагааны орлогоос давсан байгааг Хөрөнгө Орлогын Мэдүүлэг(ХОМ)-ийн хяналт шалгалтаар тогтоосон.
Албан тушаалтан “Х”-г үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна.
Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар