Хөдөлгөөн зохицуулалтын мэргэжилтнүүд 24 цагийн турш хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөний аюулгүй байдал, батлагдсан замналд хяналт тавих, батлагдсан цагийн хуваарьт хяналт тавихаас гадна өдөр бүр УБ хот болон орон нутгийн АТТ-үүдэд ажиллаж буй 25 тээвэр зохицуулагч тус бүртэй холбогдон хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн тээвэрлэлтийн үеийн хяналтын талаар заавар, зөвлөгөө өгч ажиллаж байна. Та замд явж буй нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн байршлын мэдээллийг 70070012 дугаараас 24 цагийн турш авах боломжтой.