• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 5 сар 9 | Баасан
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Б.Лхагвасүрэн: Ирэх оны төсөв 20%-аар тэлсэн учраас инфляцын хоёр дахь давлагаа явах вий гэсэн болгоомжлол бий

2023-12-27
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

2023 оны эдийн засгийн төлөв байдлыг дүгнэж, ирэх жилд авч хэрэгжүүлэх бодлогын зорилтын талаар УИХ-ын Эдийн Засгийн Байнгын Хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцууллаа.

Тэрбээр энэ оны эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар “2023 оны эхний гурван улирлын дараах байдлаар манай улсын эдийн засаг 6.9 хувийн өсөлттэй гарсан. Валютын нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрч, төгрөгийн ханш тогтворжсон. Өнөөдрийн байдлаар инфляц 8.6 хувьтай байна.

Монголбанк мөнгөний хатуу бодлогыг хэрэгжүүлж ажилласны үр дүнд инфляц нэг оронтой тоонд орж ирсэн. Мах махан бүтээгдэхүүн улирлын шинж чанартайгаар нийлүүлэлт нь сайн байдаг учраас үнэ нь буурсан” хэмээн ярив.

Үргэлжлүүлэн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар “Мөнгөний хатуу бодлогын нэг сөрөг үр дагавар нь бизнесийн салбарын зээл гаралт бага гэсэн гомдол гарсан. Мөнгөний хатуу бодлого цааш хадгалах шаардлагатай байгаа.

Зургаа дээр хасах нэмэх хоёр нөхцөлийн зорилтот түвшинд хүрсний дараа мөнгөний бодлого зөөлөрнө. Энэ хугацаанд бизнесийн зээлийн олголтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Үүнд Монголбанкнаас хэрэглээний өсөлтийг хэт хурдцыг хязгаарлах, бизнесийн зээлийн эх үүсвэрийг бий болгохоор ажиллана.

Энэ жил нийт нутгаар зудын эрсдэлтэй байгаа учраас энэ хаврын улиралд мах махан бүтээгдэхүүний нийлүүлэлтээс хамаарч үнэ нь нэмэгдэх эрсдэлтэй байна. Тиймээс мах бэлтгэгч болон өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжлэг үзүүлнэ. Хүнс үйлдвэрлэгчдийг дэмжихээр 125 тэрбум төгрөгийн хэмжээтэй хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох бодлого хэрэгжүүлнэ.

Эдийн засгийн өсөлтийн 5.5 хувийг уул уурхайн тээврийн салбар бүрдүүлж байна. Тиймээс энэ салбарын нийлүүлэлт, тээвэрлэлтийг доголдуулахгүй ажиллахад гол бодлого баримтална.

Үүний гол нөхцөл байдал нь дизель түлш юм. Дизелийн түлшний нийлүүлэлт, эрэлтийн доголдол үүсээд байна. Нүүрс экспортлогчид маань шатахуунаар тасарч болохгүй. ОХУ-аас импортолж буй шатахууны хэмжээ хэвийн байгаа” хэмээн дурдав.

Үргэлжлүүлэн мөнгөний бодлогын талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа. 

“Ирэх оны төсөв 20 хувиар тэлсэн учраас хэрэглээ, эрэлт тал өдөөгдөнө”

Тэрбээр “Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны арванхоёрдугаар сарын хурлаар мөнгөний бодлогын хүүг 13 хувьд хэвээр нь үлдээсэн. Энэ бол богино хугацаанд инфляцыг зорилтот түвшинд оруулах бодлого.

Тээвэр ложистикийн зардал 2019 оны түвшинд хүрсэн гэх таатай нөхцөл бүрдсэн. Гэхдээ манай улсын инфляцын 8.6 хувийг хүнсний 20 гаруй хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүний үнийн өсөлт тайлбарлаж байгаа. Тиймээс хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнийн тогтвортой байдал дээр бодлого явуулбал бидний зорьж буй түвшин рүү очно.

Ирэх оны төсөв 20 хувиар тэлсэн учраас хэрэглээ, эрэлт тал өдөөгдөнө. Энэ утгаараа инфляцын хоёр дахь давлагаа явах вий гэсэн болгоомжлол байгаа. Хэрэв он гараад статистик дүн бидний төсөөлж байгаа хэмжээгээр явбал мөнгөний бодлогын хүү инфляцаа дагаад буурах боломжтой. Энэ нь санхүүгийн салбараар дамжаад бизнес эрхлэгчдэд хүүний дарамтыг багасгах боломж бүрдэнэ” гэв.

Мөн энэ оны эдийн засгийн онцлох өсөлтийн талаар “2023 онд нийт 700 тэрбум төгрөгийн хүнсний хөнгөлөлттэй зээлийг гаргасан байна. Дийлэнх нь газар тариалан, хүнсний ногоо тариалж буй хүмүүст очсон. Энэ хөтөлбөр ирэх онд үргэлжлээд явна.

Монголбанк арилжааны банк болон олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтраад уул уурхайн бус жижиг дунд бизнес эрхлэгч, ногоон болон эмэгтэй бизнес эрхлэгчдэд чиглэсэн хөнгөлөлттэй зээлийг ирэх оноос гаргаж эхлэхээр эх үүсвэрүүд нь ороод явж байна.

Төлбөрийн тэнцэл өнөөдрийн байдлаар 960 сая ам.доллар, урсгал тэнцэл 300 сая ам.долларын ашигтай гарахаар байгаа. Мөн манай улсын валютын нөөц 4.6 тэрбум ам.долларт хүрсэн.

Мөн Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд 2011-2016 оны хооронд ашигласан хэлцлийн дүнгээс 1.5 тэрбум юань буюу 210 сая ам.долларын төлөлтийг хугацаанаас нь өмнө урьдчилан гүйцэтгэж, хэлцлийн нэг шугамын ашиглалтыг хаалаа. Цаана нь дөрвөн шугам үлдсэн.

Энэ онд таван том банк 5-11 хувийн хувьцаагаа арилжаалж, 473 тэрбум төгрөгийг олон нийтээс босгосон. Энэ таван шинэ банк байгуулах хэмжээний мөнгө юм. Мөн гаднын хөрөнгө бирж дээр буюу хоёр талд зэрэг хувьцаагаа гаргаад явах гарц гаргалгааг хайх зайлшгүй шаардлага гарсан.

Энэ утгаараа манай санхүүгийн байгууллагууд Хонконгийн хөрөнгийн бирж дээр очиж хувьцаа гаргах боломжийг судлахад нээлттэй гэдгээ ярьсан. Ирэх жилүүдэд Монголын банкууд гаднын хөрөнгийн биржид хувьцаа гаргах боломж нээгдэж эхэлнэ.

Монголбанк санхүүгийн тайланд нийт арилжааны банкны чөлөөт эх үүсвэр нь найман их наядад хүрсэн. Ийм хэмжээний зээл гаргах боломжтой гэсэн үг” хэмээн ярилаа.

Өмнөх мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгч төрөлт буурсаар байгааг ноцтой авч үзэх болсныг анхааруулллаа

Дараагийн мэдээ

Ж.Ганбаатар: Өнгөрсөн амралтын өдрүүдэд бензиний оочерыг санаатайгаар үүсгэсэн зүйл болсон. Хуулийн байгууллагаар шалгуулж байна

ХолбоотойМэдээ

CNews

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08
CNews

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08
CNews

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08
Дараагийн мэдээ

Ж.Ганбаатар: Өнгөрсөн амралтын өдрүүдэд бензиний оочерыг санаатайгаар үүсгэсэн зүйл болсон. Хуулийн байгууллагаар шалгуулж байна

Ц.Даваасүрэн: Эмзэг бүлгийнхэнд зориулсан түрээсийн орон сууцны хөтөлбөрийг төсвийн оролцоотой хэрэгжүүлнэ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06

ЛЕЕ САН ХЁК: БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧИД ХАБЭМ-ИЙН АСУУДЛЫГ САЙН ДУРЫН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛДЭГ

2025-05-05

Пак Ду Ён: Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах нь хамгийн үр дүнтэй

2025-05-05

Д.НАРАНСҮХ: ОСОЛ, ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ,  ЁС ЗҮЙТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

2025-05-05

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ЭНЭҮТ: Дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7
  • Завхан аймгийн тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагууд долоон багц сургалтын зохион байгууллаа

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.