• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 7 сар 3 | Пүрэв
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Банкууд IPO-гоор 473 тэрбумыг босгосон ч сорилттой тулжээ

2024-01-15
Эдийн засаг
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн хэлснээр системийн нөлөө бүхий банкууд засаглалын хямралд орох эрсдэлтэй тулжээ. Учир нь, УИХ-аас 2021 онд баталсан Банкны тухай хуулийн өөрчлөлтөөр 2023 онд багтаан Хаан, Голомт, Хас, Худалдаа хөгжил, Төрийн банкууд хувьцааныхаа төвлөрлийг сааруулж, нэг хүнд ногдох хувьцаа 20 хувиас ихгүй байх заалтыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн ч нэг л банк дээрх зохицуулалтыг амжилттай хэрэгжүүлж, бусад нь бүдэрчээ.

Тодруулж хэлбэл, Хас банкнаас бусад нь банкны хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ 20 хувиас хэтрэхгүй байх заалтыг хэрэгжүүлж чадаагүй байна.

Уг нь системийн нөлөө бүхий таван банк нь хувьцаагаа олон нийтэд арилжаалснаар 473 тэрбум төгрөг босгож, 70 мянган хувьцаа эзэмшигчтэй болсон эерэг үзүүлэлт байгаа ч банкны эздийн төвлөрлийг сааруулж чадаагүй.

Анх дээрх төсөлд “банкны нэг хувьцаа эзэмшигчийн хэмжээ 20 хувиас ихгүй байна” гэх заалтыг  2026 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл системтэйгээр хэрэгжүүлэх шаардлагатай” гэдэг саналыг төв банкнаас өгч, тусгасан байсан ч УИХ-аар төслийг хэлэлцэн, ажлын хэсгээр боловсруулах шатанд хугацааг урагшлуулж, 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нд багтаан хэрэгжүүлэх болгон өөрчилсөн юм байна. Нэг ёсны хууль тогтоогчид эдийн засгийн нөхцөл байдлаа зөв тооцоололгүй хугацааг бачуу тавьсан нь  2026 он болгон сунгахаас аргагүйд хүргэжээ.

Иймээс УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа Банкны тухай хуулийн хэрэгжилтийг сунгах тухай хуулийн төслийг дэмжсэн байна.

Уг төсөлд банкны хувьцаа эзэмшигчийн төвлөрлийг 20 хувиас ихгүй байх зохицуулалтыг 2026 он болгож заасан төдийгүй нэг хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцаа эзэмшигч байж болохгүй гэсэн заалтыг хасахаар тусгажээ.

Учир нь, олон улсын байгууллагууд “энэ заалт нь хөрөнгө оруулалтын бодлогуудтай зөрчилдөж байна” гэдэг анхааруулгыг өгсөн аж. Тиймээс бүлэг  гадаадын хөрөнгө оруулалтыг татах, банкны төвлөрөл болон зээлийн хүүг бууруулах шаардлагын үүднээс нэг хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцаа эзэмшигч байхыг зөвшөөрөх нь зүйтэй гэж үзжээ.

Уг төслийг Засгийн газар хэлэлцсэн ч санал өгөөгүй, бүлгээр хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Гэвч УИХ-ын намрын чуулган завсарлахаас урьтаж, парламент дээрх төслийг баталж чадахгүй нь тодорхой болоод байна. Үүнээс шалтгаалж, УИХ -ын хаврын чуулган эхэлж, дээрх хуулийн төслийг баталтал арилжааны банкууд нь “эздийн шийдвэрийг дагах уу, хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг дагах уу” гэдэг нь тодорхойгүй үлдэж буй юм.

Өнгөрсөн хугацаанд системийн нөлөө бүхий таван банкнаас дөрвийнх гаргасан хувьцааны ханш унаж, зөвхөн Хаан банкны хувьцааны ханш л анхны зарсан үнэ дээрээ хэлбэлзэх болсон байна. Банкуудын хувьцааны ханш унасан шалтгааныг учир мэдэх хүмүүс нэгдүгээрт, эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлсөн. Хоёрдугаарт, банкны хувьцаа авснаас банкинд мөнгөө жилийн 12-13 хувийн хүүтэй хадгалуулах нь ашигтай тул хувьцааны үнэ унахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Харин төв банкны ерөнхийлөгчийн зүгээс хэд, хэдэн шалтгаан нөлөөлсөн гэж тайлбарлаж буй юм. Нэгдүгээрт, Монголын хөрөнгийн бирж жижигхэн. IPO хийхэд хоёр төрлийн хөрөнгө оруулагч орж ирж хувьцаа авдаг. Нэг нь удаан хугацаанд стратегийн хөрөнгө оруулагч болоод банкны хувь эзэмшил аваад явах, үнэ өссөн дүнгээр ашиг олдог.  Нэг хэсэг нь ороод дамлаад гараад явдаг. Гарч явж байгаа хувьцаа эзэмшигч үнээ буулгаад зараад явдаг.

Мөн нэг том шалтгаан нь таван том банк зэрэг шахам IPO хийсэн. Эхний банкны хувьцааг авчихаад зараад, дараагийн банкны хувьцаанд оруулна гэсэн хүнд хугацаа нь ойр байсан учраас түвэгтэй болж, түрүүлж хувьцаа гаргасан банкны хувьцааны ханш түлхүү унасан.

Өөр нэг шалтгаан нь Монголын хөрөнгийн бирж бага. 470 тэрбум төгрөгөөр хувьцаагаа босгоод таван банкны актив хөрөнгө нийт хөрөнгийн захын үнэлгээ болоод ороод ирэхээр хөрөнгийн зах өөрөө гурав дахин өссөн. Том өсөлтүүд  нь зогсож эхэлсэн. Тиймээс Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, арилжааны банкууд ярилцан, энэ онд багтаан Хонконг, Токиогийн хөрөнгийн бирж рүү IPO гаргах бэлтгэл хангахаар шийджээ.

Гэвч банкуудын хувьцааг олон улсын хөрөнгийн бирж рүү гаргана гэдэгт эргэлзэх хүн олон байна.

Уг нь банкууд хувьцаагаа олон нийтэд арилжаалж, 70 мянган хувьцаа эзэзмшигчтэй болж, 470 тэрбумаар үндсэн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлсэн сайн үзүүлэлт байгаа ч эдийн засгийн нөхцөл байдал амаргүй сорилтуудыг тулгаж буй аж. Тухайлбал, банкны үндсэн хөрөнгө нэмэгдсэн нөхцөлд зээл гаргах бололцоо нэмэгддэг. Гэвч төв банкны бодлогын хүү өндөр байгаа нөхцөлд арилжааны банкуудын зээлийн хүү өндөр тогтохоос аргагүйд хүргэж буй нь эргээд эдийн засгийг боомилж буй юм.

Өмнөх мэдээ

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн хөрөнгө 2 дахин нэмэгджээ

Дараагийн мэдээ

Ц.Бямба-Отгонд цол нэмэх санал ЕТГ-т ирээгүй гэв

ХолбоотойМэдээ

Эдийн засаг

Монголбанкны Ерөнхийлөгч Боаогийн эдийн засгийн чуулганд оролцлоо

2024-04-03
Эдийн засаг

“Уурхайн үнийг чөлөөлөхгүй бол ирэх өвөл Монгол Улс гал алдана”

2024-04-02
Эдийн засаг

Б.Мөнхдэлгэр: Хувьцаа, бонд барьцаалсан зээлийн үйлчилгээг анх удаа үзүүлж эхэллээ

2024-04-01
Дараагийн мэдээ

Ц.Бямба-Отгонд цол нэмэх санал ЕТГ-т ирээгүй гэв

Нийтийн тээврийн шинэ чиглэлтэй ТАНИЛЦ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

“АВТОТЭЭВЭРЧДИЙН УЛСЫН III ЗӨВЛӨГӨӨН” ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

2025-06-25

2025-06-25

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.