Дэлхийн хамгийн алдартай криптовалют болох Биткойны ханш 2022 оны арван нэгдүгээр сараас хойш даруй гурав дахин өсөж одоогийн байдлаар 52 мянган ам.долларт хүрээд байгаа юм.
Ийм учраас тус криптовалютын зах зээл дээрх нийт үнэлгээ 2021 оноос хойш анхны удаа нэг их наяд ам.доллар давсан байна. Нэгдүгээр сарын 10-ны өдөр Биткойн дээр суурилсан биржээр арилжаалдаг сан буюу ETF-д АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо зөвшөөрөл олгосны дараа тус цахим мөнгөний ханш 13 хувиар өсчээ.
Ханш өсөж буйн нэг шалтгаан нь удахгүй Биткойны тоог хагаслах явдал юм. Тус криптовалютын нэг онцлог нь гүйлгээнд шинээр орж ирж буй Биткойны тоог автоматаар хагасалдаг функ. Хагаслах ажиллагаа ойролцоогоор дөрвөн жил тутам болдог байна.
Үүнийг Нью-Йорк мужийн Санхүүгийн албаны дэд ахлагч асан Гарет Родс “Өмнө нь явагдсан хагаслах ажиллагаануудын үр дүнд бүрд ямар нэгэн байдлаар ханшийн өсөлт ажиглагдаж байсан” гэжээ.
Хэдийгээр Биткойны ханш 2022 оны арван нэгдүгээр сараас хойш гурав дахин нэмэгдээд байгаа ч гэсэн 2021 оны арван нэгдүгээр сард хүрсэн 69 мянган ам.долларын дээд ханшаасаа доор хэвээр байгаа юм.
Эх сурвалж: CNN