Биткойн энэ жилийг тэсрэлттэй эхлүүллээ. Тус криптовалютын ханш мягмар гарагийн /2024.01.02/ орой 2022 оны дөрөвдүгээр сараас хойш анхны удаа 45 мянган ам.долларыг давсан байна.
Тус цахим мөнгөний ханш 2023 онд 156 хувиар нэмэгдсэн. Тэгвэл нэг Биткойн мягмар гарагт /2024.01.02/ сүүлийн 21 сард анхны удаа 45 мянган ам.доллар хүрсэн байна. Үүнээс гадна блокчейн дээр суурилсан эфериумийн ханш мягмар гарагт /2024.01.02/ 2.6 хувиар өссөн юм. Эфериумийн ханш 2023 онд 91 хувиар нэмэгдсэн билээ.
Криптовалют дээр суурилсан хувьцаануудын ханш огцом нэмэгдсэн байна. Тухайлбал Riot Platform (RIOT.O), Marathon Digital (MARA.O), Cleanspark (CLSK.O) 11.3 хувиас 14.8 хувиар нэмэгджээ.
Биткойны ханш нэмэгдэж буй нь тус цахим мөнгө дээр суурилсан ETF буюу биржээр арилжаалагддаг сантай холбоотой. Хөрөнгө оруулагчид АНУ-ын үнэт цаасны зохицуулгын хороо Биткойны ETF-д батламж олгоно гэж таамаглаж буй.
Хэрвээ зөвшөөрөл олговол криптовалютын зах зээлийг сая сая хөрөнгө оруулагчдад нээж, олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт цугларах юм. Өмнө нь АНУ-ын Үнэт цаас, хөрөнгийн биржийн хороо өмнө нь крипто зах зээлд хөндлөнгөөс оролцох амархан гэх шалтгаанаар Биткойн дээр суурилсан ETF-д зөвшөөрөл олгохоос татгалзсаар ирсэн.
Гэхдээ сүүлийн саруудад дор хаяж 13 Биткойн дээр суурилсан ETF-д зөвшөөрөл олгож магадгүй гэх яриа хөрөнгө оруулагчдын хүрээллээр яригдах болжээ. Зарим хүмүүс АНУ-ын Үнэт цаас, хөрөнгийн биржийн хороо хоёрдугаар сард зөвшөөрөл олгоно гэж таамаглаж байгаа юм.