Өмнөд Солонгосын хүн амд 70 ба түүнээс дээш настнуудын тоо 2023 онд анх удаа 20-иод насны хүний тооноос давсныг статистикийн газрын мэдээлэлд онцолжээ. Тус улсад төрөлт эрс багассанаас хүн ам хурдацтай хөгширч байна.
Дотоод хэргийн яамнаас гаргасан оршин суугчдын бүртгэлийн мэдээллээр, өнгөрсөн оны эцсээр 70 ба түүнээс дээш насны хүмүүсийн тоо 6.32 сая болж, 20-иос дээш насны хүн амыг давжээ. Тус улсад 20-оод насны 6.2 сая хүн бүртгэгджээ. Энэ нь Өмнөд Солонгосын нийт төрөлтийн түвшин 2022 онд 0.78-д хүрч буурсантай холбоотой.
65 ба түүнээс дээш насны хүн ам аажмаар нэмэгдэж, өнгөрсөн онд 9.73 саяд хүрч, өмнөх оныхоос 460 мянгаар нэмэгдэж, нийт хүн амын 19 хувийг эзэлж байна.
Өмнөд Солонгосын 17 томоохон хот, мужаас наймыг нь “хэт өндөр насжсан нийгэм” гэж ангилжээ. Улмаар 65 ба түүнээс дээш насныхан нийт хүн амын 20 гаруй хувийг бүрдүүлдэг Хойд Чунчон муж болон Өмнөд Кёнсан мужийг өнгөрсөн жил уг жагсаалтад шинээр нэмж оруулсан байна.
Өнгөрсөн жил 6 настай хүүхдийн тоо дөнгөж 354,740 болсон тул бага сургуулийн сурагчдын элсэлт анх удаа 400 мянгаас аас доош буурчээ.
Өмнөд Солонгос 2020 онд анх удаа хүн амын тоо буурсныг зарласнаас хойш жил бүр буурсаар байна. Өнгөрсөн онд хүн ам 51,32 сая болсон нь өмнөх оны мөн үеэс 113 мянган хүнээр буюу 0.22 хувиар буурсан үзүүлэлт юм.
Хөдөлмөрийн насны хүн ам буюу 15-64 насны хүмүүсийн харьцаа өмнөх оны мөн үеийнхээс 0.96 хувиар буурч, 35.9 сая орчим болсон нь нийт бүртгэлтэй оршин суугчдын 70 хувийг эзэлж байна.
Үүний зэрэгцээ, нийслэл болон бусад бүс нутгийн хүн амын ялгаа урьд өмнө байгаагүй их хэмжээгээр нэмэгдэж, Сөүл хотын томоохон хэсэгт амьдардаг хүмүүсийн тоо өнгөрсөн онд 26 сая хүн байсан нь нийслэлээс гадуур амьдардаг хүмүүсээс 700 мянга гаруй хүнээр илүү байв. 2019 онд нийслэлийн хүн амын тоо бусад бүс нутгаас давж гарснаас хойш ялгаа улам бүр нэмэгдсээр байна.
ЭХ СУРВАЛЖ: YONHAP