Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа “Шувуу ажиллагааны хүрээнд Интерполын улаан буланд 22, хөх буланд 72 хүнийг эрэн хайж байна. Үүнээс ийт 45 хүнийг олж тогтоосон бөгөөд 5 хүнийг олж авчирсан. Сайн дураараа 12 хүн ирсэн. Эдгээр хүмүүсийн 4 хэргийг шүүхэд шилжүүлсэн ба одоогоор 10 хүнийг авчрахаар ажиллаж байна.
Интерполоор эрэн хайж буй үлдсэн 47 хүнээс 25 хүний байршлыг тогтоосон ба гадаад паспортыг нь хүчингүй болгосон. Мөн эрэн сурвалжлагдаж буй 12 хүнийг Монголд авчирна. Эдгээр хүмүүсээс Киргизэд 1,Казакстанд 3, БНСУ-д 6, БНХАУ 2 иргэн тухайн улсын хууль сахиулах байгууллагад шалгагдаж, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна. Оршин суугаа улс нь тогтоогдоогүй 22 этгээдийг эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна” гэж мэдээлж байсан юм.
Одоогоор албадан авчирсан этгээдийг хэн болохыг нууцалж байгаа юм.