Өнөөдөр /2024.01.09/-ний Мягмар гариг. Өнөөдөр УИХ-ын Үйлдвэржилт-ийн бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
Эдийн засгийн байнгын хороогоор “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” болон “Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолуудын нэгтгэсэн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 12 гишүүн 2022.06.03-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл 2022.12.13-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Нийгмийн бодлогын байнгын хороогоор
- Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
- Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
- Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
- Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нарын 6 гишүүн 2022.08.19-ний өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
Хууль зүйн байнгын хороогоор
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор
Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын 6 гишүүн 2023.03.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг явуулах урьдчилсан товтой байна