2023 оны Волейболын үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд өнөөдөр эхэлнэ. Хагас шигшээ тоглолт эхлэхийн өмнө буюу одоогоос хоёр хоногийн өмнө энэ жилийн лигт өрсөлдөж буй баг тамирчдын шилдгүүдийг нэгтгэсэн бүх оддын тоглолт болж өнгөрсөн юм. Энэ үеэр олон жил волейболы спортоор тууштай хичээллэж, улс, тив болон олон улсын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон тамирчдад Олон Улсын Хэмжээний Мастер цол олголоо.
Тэд бол
- Золбоотын Буянжаргал /Хасумегастарс баг/
- Ганболдын Энхнаран /Хилчин баг/
- Лхагвадоржийн Хосбаяр /Хөвсгөл эрчим баг/
- Ган-Очирын Хонгорзул /Хөвсгөл Эрчим баг/ нар байв.
Эдгээр дөрвөн тамирчин дөрвүүл Үндэсний шигшээ багийн тамирчин бөгөөд эх орноо төлөөлөн олон улс, тив, дэлхийн чанартай тэмцээн уралдаануудад амжилттай оролцож, олон жилийг энэ спортод уйгагүй зориулж яваа шилдгүүд юм. Мөн тэд Монголд волейболын спорт хөгжихөд үнэмлэхүй хувь нэмэр оруулснаас гадна тэднийг даган дуурайж энэ спортод хайртай, дуртай болсон олон зуун хүүхэд, залуучууд бий билээ.