Энэ жил манай улсаас Вьетнам улсыг зорих жуулчдын тоо өндөр байгаа билээ. Бид өмнө нь Вьетнам улсад амрах болон Тэрэлжид амрах амралтын газруудын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байсан бол энэ удаа Вьетнамд амьдардаг Монгол иргэнтэй холбогдож, тус улсад амьдарч, амрах нөхцөл боломжийн талаар ярилцлаа.
-Үйлдвэрлэгч орон учраас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн Монголоос илүү хямд үнийн дүнтэй-
-Вьетнам улсад амьдрах, Монгол улсад амьдрахын ялгаа юу байна вэ?
-Юун түрүүнд цаг агаарын нөхцөл байдал. Энд одоо борооны улирал эхэлсэн байна. Айхтар хүйтрээд байх нь бага болохоор их таатай сайхан байдаг. Мөн байрны түрээс яг дундаж үнэлгээтэй. Байршил их чухал үнийн дүнд нөлөөлдөг хэдий ч хүмүүс хоорондоо тохиролцох нь элбэг. Валютын ханш бага учраас Солонгос, Хятад зэрэг орноос хүмүүс амрахаар маш олноороо ирдэг. Ихэнх тохиолдол бүтэн улирлын турш байр түрээсэлдэг ч хамгийн ихдээ манай улсын хоёр сарын байрны түрээсийн мөнгө л төлдөг. Анх бүх юм нь хямд санагдаад их гайхдаг байсан. Гэхдээ Вьетнамчууд өөрсдөө үйлдвэрлэгч орон учраас бараа бүтээгдэхүүн хямд байдаг. Ер нь энд амьдрах нь Монголд амьдрахаас хоёр дахин хямд өртөгтэй.
-Вьетнам мөнгөн дэвсгэрт, монгол төгрөгөөр хэдэн төгрөг байдаг вэ?
-Валютын нэршил: Донг
1 Донг нь 0.15 төгрөгтэй тэнцүү. Монгол мөнгөөр 15 төгрөг.
-Монголоос Вьетнамруу явах зардал төлбөрийн талаар?
-Хэрвээ өөртөө хамгийн тухтайгаар явахыг хүсвэл шууд нислэгийг санал болгоно. Шууд нислэггүй үед Хятад болон Солонгосоор дамжин нисэж болно. Харин хамгийн хямд төсвөөр ирэхийг хүсвэл ойролцоогоор 800-900 орчим мянган төгрөг болно.
Молнголоос Ханойд ирэх хамгийн хямд зардлын дэлгэрэнгүй мэдээлэл:
- Улаанбаатар- Замын-Үүд чиглэлд унтлагын вагон- 44,000 төгрөг
- Замын-Үүд-Эрээн хот чиглэлд-24,000 төгрөг
- Эрээн хот-Бээжин чиглэлд 110,000 төгрөг
- Бээжинд онгоцны буудал хүргэх такси- 145,000 төгрөг
- Бээжин-Ханой чиглэлд 446,000 төгрөг зарцуулагдана.
Нэмэлтээр нэг өдрийн буфет хоолны дундаж үнэ 15 орчим мянган төгрөг.
-Та ойрд дэлгүүрээс ямар нэгэн зүйл худалдаж авсан уу, хэдэн төгрөг болсон бэ?
-Өнөөдөр багахан худалдан авалт хийсэн. Энд жимс маш хямдхан байдаг, хоолны хувьд мах сайтай, амт нь их гоё. Гэхдээ хонины мах бараг байхгүй, үхрийн мах нь нэлээн үнэтэй бас ховор худалдаалагддаг.
Миний өнөдөр авсан хүнс 220,000 донг буюу 33 мянган төгрөг болсон.
-Анх очоод ямар хямдхан юм бэ гэж гайхаж байсан зүйл байгаа юу?
-Байгаа. Маникюрт ороод үнийг нь сонсоод их гайхаж байсан. 10-15 орчим мянган төгрөгөөр хумсаа будуулсандаа нэг хэсэгтээ итгэж өгөөгүй.
Бас энд өвөл болж байсан ч хүмүүс нь үргэлж мөстэй уух юм уудаг. Халуун уух юм нь дандаа бүлээн байдаг нь их сонин санагдаж байсан.
-Аялал жуулчлалын салбараа эрчимтэй хөгжүүлж байгаа улсын онцлогийн талаар?
-Фукуок арал, Да-Нанг арлууд эрчимтэй хөгжиж, жуулчдыг татаж байгаа. Вьетнамчууд гадны жуулчин, аялагч нарт хамгийн тав тухтайгаар үйлчилдэг хүмүүс. Аялж яваа иргэний тав тух тэдний хувьд хамгийн чухал байдаг юм шиг үйлчилдэг. Хоолны амт сайн, буудлын үйлчилгээ тухтай гоё байдаг болохоор хүмүүс их ирэхийн хажуугаар хэрхэн яаж, хамгийн хямд үнийг тогтоох вэ? гэдгийг сайн мэддэг хүмүүс.
Энд Солонгос болон Хятадаас залуучууд ихээр ирж, маш удаан хугацаанд амарч байгаад буцаад явдаг.
–Ярилцсанд баярлалаа.
Вьетнамд амьдрах зардлын талаарх ярилцлагыг уншиж дууссан бол одоо та бүхэнд тус улсын талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс Энэтхэг-Хятадын хойгийн зүүн хэсэгт орших орон юм. Хойд талаараа Хятад, баруун талаараа Лаос баруун өмнөд хэсгээрээ Камбож улстай хиллэж зүүн талаараа Өмнөд Хятадын тэнгисээр хүрээлүүлэн оршдог.
Вьетнам орныг зорих жуулчдын тоо сүүлийн 10 жилд тогтвортой өсөж байгаа бөгөөд Фукуок арал, Да Нанг хотын аялал илүү хөгжиж байгаа аж. Вьетнамын засгийн газар эх орныхоо экологийн цэвэр унаган төрх, соёлын өвийг хадгалах зорилгоор 30 үндэсний хүрээлэн, 4 байгалийн үзэсгэлэнт газрыг Юнескогийн дэлхийн өвийн бүртгэлд хамруулж байжээ.
Мөн манай улсын хувьд энэ хавраас Вьетнам улсруу визгүй зорчиж эхлэх юм.