УИХ-ын“D-Parliament” цахим системийн “Нийтийн өргөдөл” хэсэгт Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан газрыг гадаадын иргэнд 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, мөн хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгаж нийт 100 жилээр ашиглуулж, эзэмшүүлэх нь үндэсний аюулгүй байдалд харшилж байна хэмээн холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг шаарджээ.
Тодруулбал иргэн Н.Номун-Эрдэнэ 2024 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр
“Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн эхний удаа 60 жилээр, мөн 40 жилээр сунгаж нийтдээ 100 жилээр ашиглах, эзэмших нь үндэсний аюулгүй байдалд харшилж байгаа тул холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байна” хэмээн иргэдийн гомдол саналын цахим системд өргөдөл гаргасан байна. Одоогоор тус өргөдөлд 87 мянган хүн гарын үсгээ зурсан байна.
Тус санал 100 мянган дэмжлэг авбал УИХ-аар хэлэлцүүлэх юм.