НҮБ-ын Хүнсний агентлаг Газын хойд хэсэгт иргэдийн дэг журам алдагдаж бүрэн эмх замбараагүй байдал, дайны хүчирхийлэл үүссэнтэй холбогдуулан тусламж хүргэхээ түр зогсоов. Улмаар өнгөрсөн аравдугаар сараас хойш олигтой тусламж авч чадаагүй иргэд өлсгөлөнд нэрвэгдэх магадлалтайг ажиглагчид мэдээллээ.
Хүнсний агентлаг гурван долоо хоногийн өмнө хүргэлтээ зогсоож, нөхцөл байдал намжин ажилтнууд болон хүнс хүлээн авах иргэдийн аюулгүй байдлыг хангасан гэж үзсэн ч дайралтад өртсөн. Тусламжийн машин ирэх үед буун дуу гарч, өлссөн иргэд жолоочийг нь зоджээ.
Тэсрэх бөмбөг, зогсолтгүй үргэлжлэх дайралцаан нь аюултай гэж үзсэн тул НҮБ-ын Хүнсний агентлаг нэмэлт хүчинтэй хамтран цаашид тусламж үзүүлэхээр шийдвэрлэв.
Хойд зүгт үзүүлэх тусламжийг түр зогсоосон нь Газын зурваст агентлагийн машинууд орох тоо эрс багассантай холбоотой юм. НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн албаны (OCHA) тоо баримтаас үзвэл, Газын зурвас руу нэвтэрч буй тусламжийн ачааны машин нэгдүгээр сард өдөрт 140 байсан бол хоёрдугаар сард өдөрт 60 болж буурчээ. Энэ нь нөхцөл байдал өдөр ирэх тусам аюултай болж буйн баталгаа гэв.
Эх сурвалж: Al JAZEERA