Дуучин А.Хишигдалай, Г.Гарьд /Гинжин/ нар Буриад ардын дуу “Хадын оройгоор” дууг шинэчлэн дуулсан нь олон хүний, тэр дундаа буриад зоны шүүмжлэлд ихээр өртөөд байгаа билээ.
Тиймээс энэ талаар дуучин Г.Гарьд /Гинжин/-аас тодруулахад “Энэ дууг “Тамгагүй төр” шинэ жилийн тусгай дугаартаа зориулж дуулуулсан. Миний хувьд хар бараан түүх өгүүлсэн бүтээл гэдгийг нь мэдэж байсан учраас эсрэгээрээ амь насаа алдаагүй, эргэж уулзах боломжтой байдлаар үгээ бичсэн. Миний ээж буриад, өвөө минь ч гэсэн хэлмэгдүүлэлтийн үед амь насаа алдсан буриад хүн. Ер нь бол хүн бүхэнд юм бүхэн таалагдах албагүй. Яг үнэндээ бид хоёр руу дайрч байгаа 100 мянган хүний 95 мянга нь “Хадын оройгоор” дууг огт мэдэхгүй, одоо л мэдэж авч байгаа байх” гэлээ.
Харин дуучин А.Хишигдалайгаас тодруулга мэдээлэл авъя гэхэд “Мэдээлэл өгөх боломжгүй” гэж хариулсан юм.