АНУ-ын алдартай гоо сайхны мэс засалч өөрөөр нь хөх томруулах мэс засал хийлгэсэн өсвөр насны охины амь насанд халдахыг завдсан хэрэгт буруутай нь тогтоогджээ.
18 настай Эммалин Нгуен 2019 оны 8-р сарын 1-нд доктор Жеффри Кимийн Greenwood Village дахь оффист хагалгаанд орсон байна. Мэдээ алдуулагч хийсний дараа охин зүрхний шигдээс болж, эмч анхан шатны тусламж үзүүлжээ. Нгуен охиныг зүрхний шигдээс болсон даруйд сувилагчид нь түргэн тусламж дуудахыг хүссэн боловч Ким эмч эсэргүүцэж, бүтэн таван цагийн турш түргэн тусламж дуудаагүй байна.
Түүний энэ үйлдлийн буруугаас болж охин тархиндаа гэмтэл авч, ярьж, алхаж, юм идэх чадваргүй болжээ. Охины бие өдрөөс өдөрт доройтсоор 14 сарын дараа буюу 2020 оны 10 сард нас барсан харамсалтай явдал болжээ.
Жеффри Ким эмчийг хохирогчийг шууд бусаар үхэлд хүргэсэн болон тусламж дуудах гэсэн сувилагчдыг болиулсан зэрэг хэргээр шүүж 3 жилийн хорих ял оноожээ. Мөн удаан хугацаанд үргэлжилсэн шүүх хурлын эцэст охины гэр бүлд 1 сая ам.долларын нөхөн олговор олгохоор болсон байна.