• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 8 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Грэммийн шагналт, дэлхийн хамгийн алдартай хүүхэд

2024-02-01
Соёл урлаг
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

ДЭЛХИЙН ХАМГИЙН АЛДАРТАЙ ХҮҮХЭД

Блю Айви Картер нь 2012 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Нью-Йорк хотноо Холливудын хамгийн сайхан хосуудын гэр бүлд мэндэлжээ. Түүнийг төрсний дараа “Time” сэтгүүлээс Айвиг дэлхийн хамгийн алдартай хүүхэд гэж тодорхойлж байв. Жэй-Зи охиндоо “Бруклин” гэж, өөрийн өсч, төрсөн дүүргийн нэрийг хайрлах гэж байсан ч жаахан охиноо тэрбээр бяцхан “blueberry” гэж дуудахад учиргүй инээж, эрхэлж байсан гэдэг. Тиймээс Блю гэх хэсгийг нь авч, нэрлэсэн түүхтэй.

Бейонсе ээж болсон талаараа “PEOPLE” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би төрөх үедээ хэзээ ч мэдэрч байгаагүй сайхан зүйлээ мэдэрсэн. Тийм нандин холбоо, дэлхийн утга учрыг мэдэрч байсангүй” гэсэн бол Жэй-Зи сагсан бөмбөгийн тамирчин ЛеБрон Жэймсийн “The Shop: Uninterrupted” шоунд оролцох үеэрээ “Үнэхээр гайхалтай мэдрэмж байсан. Блюг төрөх хүртэл би сэлж чаддаггүй байлаа. Эцэг болсноор бүх л зүйлийг мэддэг, чаддаг байх ёстой юм байна лээ. Түүнийг усанд унавал би хажууд нь байх хэрэгтэй шүү дээ. Тиймээс л сэлж сурсан. Энэ бол бидний харилцааны эхлэл байсан” гэв.

Бейонсе, Жэй-Зи хоёр охиноо Лос Анжелесийн хамгийн үнэтэй, сургалт сайтай гэгддэг “The Center for Early Education” гэх жилийн 19 мянган ам.долларын хувийн сургуульд сургадаг аж.

ХОЁР ХОНОГТОЙ ДУУЧИН 

Жэй-Зигийн “Glory” дуун дээр төрөөд дөнгөж хоёр хоногтой байсан Блю өөрийн хувь нэмрээ оруулжээ. Учир нь тус дуунд Блюгийн уйлж буй чимээ бичигдэж, улмаар “Billboard”-ийн жагсаалтад бичигдсэн хамгийн залуу уран бүтээлч болсон аж. Үүнээс гадна 2013 онд “Blue”, 2016 онд “Up&Up” тэргүүтэй дуунуудад Блю оролцсон. Мөн ээжийнхээ “Brown Skin Girl” дуу болон хэд хэдэн кинонд дуулж, дүрээ мөнхөлсөн гэнэ. “Brown Skin Girl” дуу хит болж, Грэмми, “BET”, “MTV”, “NAACP” зэрэг олон шагналын эзэн болсноор Блю хамгийн залуу Грэмигийн эзнээр тодорчээ.

Өнгөрсөн онд Бейонсе “The Renaissance” дэлхийн аялан тоглолтоо эхлүүлж, Блю ээжийнхээ бүжигчдийн багт орж, ажиллажээ.

ОЛОН ТӨРЛИЙН АВЬЯАСТАН

Блю зөвхөн дуулж, бүжиглэхээс гадна олон зүйлд авьяастай. Түүний эмээ Тина Новлезийн үгээр бол Блю сагсан бөмбөг, воллейболоор хичээллэдэг, зурдаг, баримал хийдэг, оёдог, шүлэг зохиодог, жүжиглэдэг, төгөлдөр хуур тоглодог зэрэг олон зүйл хийж чаддаг аж. Тина Новлез инстаграм хуудаснаа зээ охиныхоо 11 насны төрсөн өдрөөр “Чи минь дуулдаг, бүжиглэдэг, сагсан бөмбөг, воллейболоор хичээллэдэг, оёдог, зурдаг, шүлэг, дуу бичдэг, бүтээдэг, жүжиглэдэг, төгөлдөр хуур тоглодог. Би цаашаа үргэлжлүүлж ч чадна. Чиний минь хийж чадахгүй зүйл үгүй” гэж бичжээ.

Мэттью Черригийн “Hair Love” гэх аудио номонд Блю дуу оруулж, 2021 оны дуу оруулагчдын шагнал гардуулах ёслолын 12 хүртэлх насны ангилалд түрүүлсэн амжилттай.

Мөн есөн настайдаа эмээгийнхээ нүүрийг будаж, энэ талын авьяастай гэдгээ харуулсан. Тухайн үед Тина Новлез “Миний авьяаслаг зээ охин нүүрийг минь өнөөдөр будлаа. Тэр дөнгөж есөн настай шүү дээ. 15 нас хүрвэл нүүрийг минь яах бол гэж төсөөлж байна. Нүүрээ будуулах мөнгийг минь хэмнэж өглөө” гэж байв.

Блю Англи, Испани, Францаар ярьдаг.

ТОМ ЭГЧ

Блю Айви Картерыг таван настай байхад ээж нь дахин амаржиж, ихэр дүү төрүүлж өгсөн. Түүнийг охин дүү Румитэйгээ илүү дотно гэж хэвлэлүүд бичжээ.

Жэй-Зи ч хүүхдүүдээ ямар нэгэн зүйл рүү хүчлэхгүй гэж ярьсан. “The Sunday Times” өгсөн ярилцлагадаа реппер “Хайрлагдана гэдэг хүүхдэд хэрэгтэй хамгийн чухал зүйл. Тэрнээс биш босгосон бизнесээ өвлүүлж үлдэнэ гэдэг бол буруу. Хэрэв миний хүүхдүүд урлаг, спортод сонирхолгүй бол яах вэ? Надад бодсон зүйл алга. Гэхдээ хүүхдээ дэмжиж, хайрлавал бүхий л зүйл боломжтой” гэжээ.

Бяцхан одын хамгийн сайн найз нь жүжигчин, дуучин Келли Ровландын хүү Титан гэнэ. Яг л үеэлүүд шиг байдаг гэж Келли ярьсан. Тэрбээр “Essence”-д “Тэд үнэхээр бие биедээ ойр. Хамтдаа өсч, торниж, ойр байна гэдэг нөхөрлөлийн хамгийн сайхан зүйл” гэх ярилцлагыг өгчээ.

Блю ээжээсээ илүү Дэми Ловатогийн дууг сонсох дуртай.

Өмнөх мэдээ

Сурвалжлага: Хорт хавдраар жил бүр 2 сумын иргэдтэй тэнцэх хүн нас барж байна

Дараагийн мэдээ

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар үндэслэлгүй хөрөнгөжсөнөө тайлбарлаж чадсангүй

ХолбоотойМэдээ

Соёл урлаг

Театрт үзвэр үзэхдээ анхаарах зүйлс

2024-05-28
Соёл урлаг

“Сэр сэр салхи” кино Азийн “оскар”-ийг өнгөлөв

2024-03-11
Нийгэм

Хэний кино санхүүжилт хүртэх вэ?

2024-02-27
Дараагийн мэдээ

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар үндэслэлгүй хөрөнгөжсөнөө тайлбарлаж чадсангүй

Х.Нямбаатар: Нийтийн Тээврийг Хөгжүүлэх Санд саарал автобуснуудаас жил бүр ₮25 орчим тэрбумыг төвлөрүүлнэ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    43 хуваалцсан
    Хуваалцах 17 Жиргэх 11

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.