Цахим хуудаст нэгэн иргэн зам дээр машинаасаа хог гаргаж хаяад шууд явж байгаа талаар бичлэг нийтэлсэн. Улмаар тус зохисгүй үйлдэлд хариуцлага тооцох ёстойг мөн иргэд бичиж, шүүмжилж буй.
Тэгвэл тус зохисгүй үйлдэлд Зөрчлийн хуулиар хариуцлага тооцож, 10 мянган төгрөгөөр торгохоор болжээ.
Тодруулбал, тухайн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст дээрх үйдлийг шалгаж, тус дүүргийн нэгдүгээр хорооллын замд зөрчил гаргасан этгээдэд шийтгэл ногдуулсан аж. Ингэхдээ Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Гудамж талбайд ил задгай хог хаясан зөрчил” үйлдсэн гэж хариуцлага тооцсон байна.