Саудын Арабд “Дакар Ралли” үргэлжилж байна. Саяхан тус уралдаантай холбоотой харамсалтай мэдээ гарсан нь мотоциклийн төрөлд өрсөлдөж байсан 45 настай испани тамирчин Карлес Фалкон ослын улмаас таалал төгсчээ.
Энэ талаар “TwinTrail” багийн инстаграм хуудсанд “Карлес биднийг орхин одлоо. Ослын улмаас түүний зүрх зогсч, мэдрэлийн систем нь эргэн сэргэх боломжгүй болсныг эмнэлгийн баг мэдэгдсэн. Карлес үргэлж инээмсэглэсэн, идэвхтэй санаачлагатай, хийдэг бүх зүйлдээ ялангуяа мотоцикльд дуртай нэгэн байсан. Тэр Дакарт уралдах мөрөөдлөө биелүүлсэн” гэж бичжээ.
Тэгвэл Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Чулууны Ганзориг өнөөдрийн байдлаар нийлбэр дүнгээр 80 дугаар байрт хурдалж байна. Тэрбээр өнөөдөр/2024.01.16/ ес дэх этапт 417 км замыг туулна.