Өмнөговь аймгийн Ханбогд суманд нэгдүгээр сарын 14-нд нүүрс тээврийн жолооч осолд орсон. Тодруулбал, тэрбээр дугуйгаа хийлж байхад нь дэлбэрэлт үүсч, дух нь цөмөрч хүнд гэмтэл авсан. Улмаар түүнийг тус сумаас нисдэг тэргээр тээвэрлэн ГССҮТ-д авч ирсэн билээ.
Дөрвөн хүүхдийн аав, 26 настай уг залууд одоогийн байдлаар эхний хагалгаа, эмчилгээ амжилттай хийгдсэн байна. Мөн энэ үеэр тээвэрчдийн дуу хоолой болсон “Сааралаа” буюу Н.Ялагдашгүй санаачлан осолд орсон Т.Гантулгад туслах хандивын аян өрнүүлээд байна.
Тээвэрчид эхний байдлаар Т.Гантулгын гэр бүлд 800 мянган төгрөг өгсөн бол, өнөөдрийн байдлаар хандив нэмж цугласаар байгаа аж.