Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, Сэлбэ голын халиа үүссэн хэсэгт механизмаар болон гар ажиллагаагаар суваг татаж аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн дотор байгаа дулааны шугам нь тухайн хэсэгт голын мөсийг хайлуулж, халиа үүсгэн түвшин нэмэгдүүлж байгаа юм.
Иймд дулааны шугамын ойролцоо үүссэн халиа тошингийн мөсийг гар аргаар суваг татан, түвшинг буруулж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс