“Оюу толгой” ХХК 2023 оны дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа танилцууллаа.
Тус улирлын байдлаар
- 168,094 тонн баяжмал дахь зэс
- 177,312 унц баяжмал дахь алт үйлдвэрлэсэн нь зорилтоо давсан үзүүлэлт болсон аж.
2023 онд ил уурхайгаас 90, гүний уурхайгаас 9 гаруй хувийн хүдэр нийлүүлжээ. Энэ жил гүний уурхайгаас нийлүүлэх хүдэр 17 хувь хүртэл өсөх төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Түүнчлэн гүний уурхайн олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд тус улиралд 14 хүдэр буулгуурыг тэсэлж, панел тэг олборлолтын түвшний нийт хүдэр буулгуурын тоо 86 болжээ. Ингэснээр тус компани 2028-2036 оны хооронд нэг жилд олборлох зэсийн хэмжээг дунджаар 500,000 тоннд хүргэх зорилтод хүрэхийн төлөө гүний уурхайг аюулгүйгээр ахиулан ажиллахаа онцлов.
“Хүдрийн биетийг гүний уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуургын ажил үргэлжилж байгаа ба 2023 оны дөрөвдүгээр улирлын эцэст 88 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Энэхүү туузан дамжуургыг 2024 оны хоёрдугаар хагаст ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжлэн, 2024 оны дөрөвдүгээр улирлаас 2025 оны хоёрдугаар улирал хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулж дуусгах төлөвтэй байгаа” гэдгийг нэмж хэллээ.
“ЭНЭ ЖИЛ ХУУЛЬ БУС ОЛБОРЛОЛТЫН УЛМААС СҮЙДСЭН 187 ГА ГАЗАР ТҮҮНИЙ ДОТОР ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ШАРЫН ГОЛ СУМАНД НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨН АЖИЛЛАЖ БАЙНА”
Танилцуулгын үеэр “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “2023 оныг бид борлуулалтаа есөн хувь өсгөсөн амжилттайгаар үдсэн. Өнгөрсөн жил бид Сэлэнгэ аймгийн Ерөө суманд эвдэгдэж, хөндөгдсөн 400 орчим га газарт нөхөн сэргээлт хийсэн. Энэ жил байгаль орчноо хамгаалах чиглэлийн хүрээнд хууль бус олборлолтын улмаас сүйдсэн 187 га газар түүний дотор Дархан-Уул аймгийн Шарын гол суманд нөхөн сэргээлт хийхээр төлөвлөн ажиллаж байна. Луу жилдээ та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээн хэлэв.
Уурхайн үйлдвэрлэлийн мэдээлэл:
- 2023 оны дөрөвдүгээр улиралд хийсэн баяжуулах үйлдвэрийн засвар болон хүдрийн дундаж агуулга 0.53 хувийн өндөр байсан зэргээс хамаарч тус улиралд олборлосон зэсийн хэмжээ 2022 оны хоёрдугаар улиралтай харьцуулахад 26 хувиар өссөн. Энэ улиралд 1.59 хувийн зэсийн дундаж агуулгатай 0.9 сая тонн хүдрийг гүний уурхайгаас, 0.42 хувийн зэсийн дундаж агуулгатай 8.7 сая тонн хүдрийг ил уурхайгаас тус тус олборлон боловсруулсан.
- Уурхайн амуудын босоо нэвтрэлтийг ахиулж, 12 дугаар сарын эцсийн байдлаар агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлтийг 923 болон 1,013 метрт хүргэлээ. Агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлтийг 1,130 болон 1,176 метрт хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Дээрх хоёр босоо амыг 2024 оны хоёрдугаар хагаст ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвтэй байна. Уурхайн амуудын босоо нэвтрэлтийг гүйцээн дуусгах шаардлагыг хангахад ойртсон.
Үйлдвэрлэлийн тайлан:
- Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.20-с бага байлгах зорилгоо биелүүллээ.
- Олон улсад нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 1.2 шоо метр ашигладаг бол Оюу толгой нь нэг тонн хүдэр боловсруулахад 0.55 шоо метрээс бага (2023 оны 4-р улиралд 0.31 шоо метр ус ашигласан) ус ашигладаг, усыг хэмнэлттэй ашигладаг зэсийн уурхайнуудын нэг юм.
- Нийт ажилтны 97.2 хувийг монголчууд, мөн “Оюу толгой” компанийн нийт ажилтнуудын 23.3 хувийг эмэгтэй ажилтнууд тус тус эзэлж байна.
- Нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш нийт 10.3 их наяд төгрөг буюу 4.3 тэрбум ам.долларыг татвар, хураамж хэлбэрээр төлжээ. Үүнд үндэсний ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтана.
- Дөрөвдүгээр улирлын байдлаар 969 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 700 нь үндэсний ханган нийлүүлэгч байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 89 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэдээ зарцуулжээ.
Хүснэгт. “Оюу толгой” уурхайн үйлдвэрлэлийн мэдээлэл /Үйлдвэрлэл борлуулалтын бүх мэдээллийг 100 хувиар тооцов/
2022 оны 2-р улирал | 2022 оны 3-р улирал | 2022 оны 4-р улирал | 2023 оны 1-р улирал | 2023 оны 2-р улирал | 2022 оны хагас жил | 2023 оны хагас жил | 2023 оны 3-р улирал | 2022 оны 4-р улирал | 2023 оны 4-р улирал | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Боловсруулсан нийт хүдэр (‘000 тонноор) | 9,685.34 | 10,685.00 | 9,410.53 | 10,287.58 | 9,708.84 | 19,265.89 | 19,996.42 | 29,685.23 | 39,361.42 | 39,287.70 |
Ил уурхайн боловсруулсан хүдэр (‘000 тонноор) | 9,224.90 | 10,140.72 | 8,900.21 | 9,612.80 | 8,808.56 | 18,544.88 | 18,421.37 | 27,210.08 | 37,585.81 | 35,924.21 |
Гүний уурхайн боловсруулсан хүдэр (‘000 тонноор) | 460.45 | 544.28 | 510.32 | 674.77 | 900.28 | 721.02 | 1,575.05 | 2,475.15 | 1,775.61 | 3,363.48 |
Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга (дундаж): | ||||||||||
Зэс (%) | 0.4 | 0.42 | 0.45 | 0.49 | 0.52 | 0.4 | 0.51 | 0.51 | 0.42 | 0.51 |
Алт (г/у) | 0.26 | 0.22 | 0.21 | 0.22 | 0.21 | 0.29 | 0.21 | 0.23 | 0.25 | 0.23 |
Мөнгө (г/у) | 1.15 | 1.32 | 1.21 | 1.3 | 1.34 | 1.2 | 1.32 | 1.36 | 1.24 | 1.38 |
Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга (ОТ): | ||||||||||
Зэс (%) | 0.39 | 0.4 | 0.41 | 0.43 | 0.41 | 0.39 | 0.42 | 0.41 | 0.4 | 0.41 |
Алт (г/у) | 0.26 | 0.22 | 0.2 | 0.21 | 0.19 | 0.29 | 0.2 | 0.22 | 0.25 | 0.22 |
Мөнгө (г/у) | 1.12 | 1.28 | 1.14 | 1.16 | 1.1 | 1.19 | 1.13 | 1.15 | 1.2 | 1.17 |
Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга (Гүний уурхай): | ||||||||||
Зэс (%) | 0.56 | 0.82 | 1.03 | 1.36 | 1.56 | 0.51 | 1.47 | 1.57 | 0.75 | 1.57 |
Алт (г/у) | 0.24 | 0.22 | 0.29 | 0.35 | 0.38 | 0.22 | 0.36 | 0.37 | 0.24 | 0.37 |
Мөнгө (г/у) | 1.73 | 2.16 | 2.54 | 3.26 | 3.67 | 1.48 | 3.49 | 3.66 | 2 | 3.59 |
Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал(‘000 тонноор) | 146.04 | 173.58 | 151.94 | 201.76 | 200.26 | 290.29 | 402.02 | 599.67 | 615.81 | 795.67 |
Баяжмалын дундаж агуулга (% Зэс) | 20.92 | 20.9 | 21.29 | 21.1 | 21.39 | 20.96 | 21.24 | 21.25 | 21.02 | 21.13 |
Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд: | ||||||||||
Зэс (‘000 тонноор) | 30.56 | 36.28 | 32.34 | 42.58 | 42.83 | 60.85 | 85.4 | 127.42 | 129.47 | 168.09 |
Алт (‘000 унцаар) | 47.63 | 42.72 | 34.22 | 44.07 | 40.35 | 106.85 | 84.42 | 135.65 | 183.79 | 177.31 |
Мөнгө (‘000 унцаар) | 201.29 | 255.64 | 203.57 | 266.15 | 267.51 | 411.92 | 533.66 | 820.22 | 871.13 | 1,086.23 |
Борлуулсан баяжмал дахь металлууд: | ||||||||||
Зэс (‘000 тонноор) | 35.27 | 41.85 | 25.28 | 41.38 | 43.24 | 65.2 | 84.62 | 127.35 | 129.5 | 165.72 |
Алт (‘000 унцаар) | 67.91 | 56.04 | 26.18 | 43.96 | 40.41 | 125.27 | 84.37 | 133.09 | 183.8 | 174.59 |
Мөнгө (‘000 унцаар) | 223.63 | 281.53 | 151.69 | 241.51 | 257.5 | 402.9 | 499.01 | 768.14 | 871 | 1,007.72 |
Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор) | 25,550.05 | 26,101.90 | 21,314.94 | 21,906.04 | 23,367.00 | 49,936.14 | 45,273.04 | 69,381.82 | 94,872.93 | 93,419.43 |
Борлуулсан баяжмал | 175.3 | 211.08 | 126.71 | 205.64 | 215.09 | 323.65 | 420.73 | 629.17 | 661.4 | 823.18 |
Металл авалт (%) | ||||||||||
Зэс | 81.36 | 80.9 | 79.93 | 82.45 | 83.19 | 79.77 | 83.85 | 83.55 | 80.01 | 82.76 |
Алт | 59.14 | 56.63 | 56.1 | 59.27 | 60.54 | 59.35 | 61.52 | 61.37 | 58.19 | 60.47 |
Мөнгө | 57.84 | 57.04 | 56.3 | 61.2 | 62.11 | 56.01 | 62.91 | 62.8 | 56.39 | 62.04 |