БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ 2024 оныг “Ойн жил” болгон зарлалаа. Тодруулбал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний стратеги төлөвлөгөөнд туссан ажлыг эрчимжүүлэх зорилгоор энэ оныг “Ойн жил” болгон зарлав.
МУ-ын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийг дараах байдлаар хэрэгжүүлнэ хэмээн төлөвлөсөн. 2030 он хүртэл уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ойн санг 9.0 хувьд хүргэж, цөлжилт, газрын доройтолд өртсөн газар нутгийг 4 хувиар бууруулж, ойн сангийн хүлэмжийн хийн шингэлтийг 11 хувиар нэмэгдүүлнэ.
Тэрбум мод хөтөлбөрийн эхний үе шат ногоон байгууламж, агро ойн аж ахуйг бий болгох бөгөөд төр, хувийн хэвшлүүд амлалт өгөх байдлаар тарих модныхоо тоог гаргасан байдаг. Хөтөлбөр хэрэгжиж ерөнхийлөгч шав суурийг нь тавьснаас эхлээд уг хөтөлбөр шүүмжлэлд өртөж эхэлсэн. Учир нь мэргэжлийн бус салбарууд амлалтаа биелүүлэхийн тулд их хэмжээний газрыг ухаж, мөн хэмжээний модыг суулгацыг суулгасан ч арчлалт, хамгаалалт эзэнгүйдэж Монгол тэрбум модны нүхтэй болох юм байна гэж дүгнэсэн.
Тэгвэл уг хөтөлбөрт салбар яам ийнхүү 2024 оныг Ойн жил болгон зарлаж орж ирлээ.